Pages

Friday, December 15, 2023

Compliment

 Өчигдөр найз ярив. 

Энд надтай Оросоор ярьдаг ганц найз бий. Хэн хэн нь амьдрал, өдөр тутамдаа дарлуулаад хагас жил болж байж нэг юм саяхан хүүеээ нэг ярья л даа гэж байж бүр ажил гэж бодоод албан хүчээр цаг гаргаад ярьсан. Тэгээд инээдтэй нь найзтай биш эхнэртэй нь яриад ангалзаад дуусчихсан хэхэ. Тэгсэн ярьж дууссаны дараа найзаас чамд хэлэх юм байна гэв. Миний яриаг хэзээ сонсох уу гэхээр нь хэзээд бэлэн гэсэн мөртлөө өчигдөр л нэг юм ярьлаа. Манай найз ойрд баярлаагүйгээрээ баярласнаа чамтай хуваалцах гээд гэв. Ажлаа тараад алхаж харьдаг юм, тэгээд харих замд өөдөөс нь залуухан, гуалиг, богинохон даашинз өмссөн хүүхэн ирж явж гэнэ. Мань хүн угаасаа сайхан залуу  л даа (ер нь би эрэгтэй найз элбэгтэй, бүгд өндөр, күүл залуус байдгийн). Тэгээд албаны хувцас өмсөхөөр бүр л гараад өгдөг юм. Тэгээд нэг нэгийгээ хараад зөрөөд өнгөрсөн гэнэ. Найзын толгойд нэг орос дуун дээр гардаг << И я оглянулся посмотреть не оглянулась ли она, чтоб посмотреть не оглянулся ли я >> энэ хэсэг санаанд нь ороод эргээд харсан чинь нөгөө хүүхэн бас эргээд харсан гэсэн. Тэгээд надад << Ты знаешь здесь в Японии никто не говорить нам мужчинам комплиментов, был очень рад что она оглянулась, это значит я выглядел неплохо>> гэв. Би тэгээд хэлэв, нам тоже хихи. 

Анх хэлдэг байсан л даа, орос хүмүүжилтэй болохоор тэр тал дээр асуудалгүй хэлээд сурчихсан, соёлын нэг хэсэг болохоор өнөөдөр сайхан харагдаж байна, энэ хувцас чинь зохиж байна гэх мэт. Эд чинь хүнээс тийм үг хүлээн авах, эргүүлээд хэлэх тал дээрээ тааруу болохоор сүүлдээ би өөрөө уусаад хэлэхээ ч байж. За нөгөө элдэв төрлийн харассментүүдийн нөлөө бас байгаа л даа. 

Энэ зун би өөрөө хүртэл хэлмээр юмаа хэлж чадахгүй арай хийж хэлэхээсээ өмнө амжиж залгиснаа бас санасан. Хүн л болсон хойно хүнийг бүх талаас нь харж байгаа шд. Харилцаа хандлага чухал ч хамгийн түрүүнд үг солихоосоо өмнө хэрхэн харагдаж байгааг нь угасаа хүссэн хүсээгүй нүд чинь юм хардаг л бол үнэлгээ өгчихдөг. Би нь хуучин даргыгаа бас өөрийнхөө хэмжээнд хамт ажилласан олон жилийн хугацаанд бүх талаас нь харж явдаг хүний хувьд хэлэхэд нас нь явах тусам улам күүл болоод, буурал үс нь хүртэл хачин гоё зохиж байгааг анзаараад л боломж гарвал хэлнээ гэж бодож байсан юм. Тэгсэн зун хоолонд уригдах үед яг хэлэх боломж гарлаа шүү. Пиглет анзаарсан уу миний үс хэтэрхий цайгаад, эртээд онлайн хурал дээр өөрийгөө хараад шоконд ороод бүр цав цагаан болох нь ээ тээ гэв. Аман дотроо үгүй таны цагаан үс таныг улам күүл харагдуулдаг гэж орж ирсэн боловч нарийн бичигт яав ч таалагдахгүйг нь мэдэх тул жинхэнээсээ залгисан. Тэр үед ч, одоо ч тэр хэлээгүйдээ харамсаад л байгаа. Найзтай ярьсаны дараа, хэлсэн бол босс баярлах байж дээ гэж бодоод бүр ч харамсав. 

Хүмүүсээ цагийг нь олоод нэг нэгэндээ комплимент харамгүй хэлж байя. Гэхдээ зөвхөн үнэнийг, чинь сэтгэлээсээ. Би нь одооноос эргээд хэлж эхэлнээ. Ойр тойрныхондоо гэрэл гэгээ, аз жаргал өгье л дөө тээ. 

1 comment:

  1. Оросоор ярьдаг япон хүн юм уу?

    ReplyDelete