Pages

Thursday, August 17, 2023

Засардаггүй ээ

 Өөрийнхөө болохгүй зан, үйлдэлээ мэдсээр байдаг ч засаж чадахгүй хэд хэдэн юм үлдчихээд байнаа, яах уу? 

  • Хаяж өгөхгүй юмаа. Хувцас, гутал, цүнх, алчуур хэхэ. Муу материалтай, хямд юм бол угаасаа хэд угаагаад л өмсөх аргагүй болчихдог болохоор асуудалгүй хаячихдаг. Гэтэл чанар сайтай ч олон жил хэрэглэсэн дээрхи юмнуудаа хаяж чадахгүй юмаа. Хүнд дамжуулах гэхээр хуучин юм өгөлтэй биш гэж бодогдоод, тэгсэн мөртлөө хаяхад хайран санагдаад. Тэгээд бас эмэгтэй хүн болохоор шинийг авчихаад байх юмаа. Монголд байсан бол хөдөө явуулах, халамж энэ тэр гээд өгч болох л байх. Зардал чирэгдэл болж явуулаад, явуулсан юмыг маань цааш нь учрыг нь олох гэж гэрийхэн бас зүдрэх болохоор явуулж чадахгүй, умгар гэр минь улам л зай багатай, давчуу болоод байх юм. 
  • Амралтын өдөр нойроо ханатал унтаад байх юмаа. Бусад өдөр шиг эртхэн босоод ажлаа амжуулаад байвал өөрт хэрэгтэй гэдгээ мэдээд байгаа мөртлөө л ажил төлөвлөөгүй үедээ унтчихаад байх юм. Бас нас явахаар эрт сэрдэг болдог гэсэн нь хаа байнаа. Ажлын өдөр ч гэсэн үйлээ үзэж сэрдэг хэвээрээ. Охидоосоо дутах юм алгаа. 
  • Завтай үедээ аажуухан, тухтайхан, нухацтайхан бага багаар явуулж байхгүй дандаа л цагийг нь тулгаад, заавал ямар нэгэн юманд хөөгдөж байгаа юм шиг хугацаатай уралдаж хийх гээд байх юм. Овоо дээрдээд л байгаа л даа. Гэхдээ л. 
Энэ 3-г л засчихвал би бүр мундаг боллоо. Мундаг болоод яахав дээ гээд байлгаж л байх уу хихи. 

No comments:

Post a Comment