Pages

Friday, July 28, 2023

Ой мод

 Сэрүүхэн салхи, элдэв зохиомол дуу чимээ байхгүй, дан ганц байгалийн тансаг чимээ (салхинд модны мөчир ганхах, шувуу жиргэх, хорхой шавьж дуугарах). 

2 хоног цементээс холдоод, ой мод, хөрс, ургамал, хорхой, гол горхи, нуур гээд байгальтай ойр амраад ирлээ. Сайхан цэнэглэгдсэн. Жинэхэнээсээ ажлаа мартаад, юу хийж байлаа, үргэлжлүүлээд юу хийх билээ, яаж хийдэг билээ гэдгээ хүртэл хэсэг бодож байж, хугацаа зарцуулж байж санасан. Толгой сайхан сэргэсэн, ажлынхан л намайг санасан байсан. Ээлжилж ирэх нь ирж, дуудах нь дуудаж уулзацгаагаад. 

Токиогоос бараг шахуу 10 хэмээр сэрүүхэн байсан, оройдоо бүр ханцуйтай цамц өмссөн, сэрүүцүүлэгч огт асаагаагүй, хөнжлөө таг нөмрөөд унтацгаасан. Модны ач тусыг дахин дахин мэдрээд, цементний хэрэг алгаа л гэж бодогдоод байсан. 

Гэхдээ амрахад л сайхан байснаас бусдаар бол над шиг аймхай хүн амьдралтгүй. Оройдоо тас харанхуй, ойр хавьд дэлгүүр байхгүй, нийтийн тээвэр тааруухан. Ажил ихтэй үед гэртээ харих гэж наян юм болохоор юм билээ. Машингүй л бол амьдрахгүй, гэтэл би машинд дургүй. 2 охин хүртэл бөөлждөг болохоор бид хэд унаанд суухаас илүү алхах талын хүмүүс. Тэр зайтай хол замыг яаж алхаж барах билээ дээ, хамаг цагаа бараад дуусна. Амарч байсан тулдаа, цагт баригдахгүй болохоор энэ удаад агаарт баахан алхсан. 

Жилд ядаж 1 удаа ингээд сэргээд авах хэрэгтэй санагдсан. Гэр бүлээрээ бараг 10 жилийн дараа ингэж нэг амрах шив дээ. Өмнөх жилүүдэд нь амралтаа аваад л өөр ажил амжуулах, эсвэл зочдод амралтаа зориулаад таардаг байж. Чадвал ингээд жил болгон хүн шиг амарнаа. Бүгдээрээ заавал ч үгүй жилд нэг удаа доод тал нь 2 хоног амарч байгаарай. Өөрийгөө, гэр бүлээ эрхлүүлж байгаарай. 

No comments:

Post a Comment