Pages

Tuesday, May 2, 2023

Завсарлага

 Хувиа хичээмээр санагдаад болдоггүй.

Одоо л түр завсарлаад хувиа хичээж авахгүй бол бүр хэцүү болох юм шиг санагдаад болдоггүй. Надгүйгээр болцгоох л байх гэж бодоод болдоггүй. 

Нэг л мэдэхэд өөрийгөө ч үнэлж чадахаа байчихсан, санаанд нь таардаг юм гэж алга болсон байгаагаа олж хараад бусдыг ингэ тэг гэхээс илүү өөрийгөө өнгийж харах хэрэгтэй гэдгээ мэдэрсэн. Чив чимээгүй хийх юмаа хийгээд дуугайхан шиг байж үзлээ. Болохгүй байна. Өнөө маргаашийн хэрэглээний төлбөр тооцоогоо яах вэ гэсэн хүмүүс хүртэл өөрийнхөө төлөө өр тавиад ч хамаагүй зоригтой шийд гаргаад болгоод байхад л... Өөрөө дотроосоо өтөж байх шиг санагдаад. 

Эхэндээ би л байхгүй бол болчих юм шиг, надгүйгээр байж үзэг дээ гэж бодоод зугатах гээд байсан бол одоо арай өөрөөр бодох болсон. Эсрэгээрээ би тэдэнгүйгээр байж үзэх хэрэгтэй юм байна. Ямар утгаар ч юм бүү мэд, явчихаад ирье. 

No comments:

Post a Comment