Pages

Wednesday, February 15, 2023

Өндөг

 Өчигдөр ямар өдөр болсон билээ.

Ээлжит (өндгөн) чоконы өдөр болсон шүү дээ. Энэ жил нөхөр хөөрхөн Snoopy-н баатруудтайг авсан байсан. Дотроос нь гарч ирэх фигурээ таадаг уламжлалтай даа. Тэгээд хэнийх нь ч таараагүй, би гэхдээ эцсийн хариугаа хэлэхээс өмнө өөр нэгийг л гарч ирнэ гэж бодож бодож яг хэлэхдээ шал өөрийг заагаад. Тэгсэн бодсон баатар маань гарч ирээд. Тэрийгээ хэлсэн чинь манайхан тооцохгүй гэсээн. 

Энд чинь ихэвчлэн эмэгтэйчүүд нь эрэгтэйдээ чоко өгөөд байдаг юм. Би бол нөхөртөө л өгдөг, өөр хүнд өгч байгаагүй ээ. Тэгсэн энэ жил аваад байсан шд. Энэ одоо яасан гэсэн үг үү хэхэ. Ажил дээр бүр 2 хүнээс авсан. Одоо 3 сарын 14-нд хариу барих хэрэгтэй л байх даа.

Хойд нутагт амьдардаг Япон аав ээж минь уламжлал ёсоор бидэнд хайр халамжаа илэрхийлж гоё бэлгээ илгээсэн. Бүгдээрээ бөөн баяр. 

Том охин бас энэ жил аав ээж дүүдээ тус тусад нь дуртай чоког нь сэтгэл гаргаад бэлдээд тавьчихсан байсан. Хөөрхөн. Бага охин сандраад л би юу ч бэлдээгүй яаанаа гээд л хэхэ. Нөхөр миний өгсөнийг хэнтэй ч хуваахгүй өөрөө иддэгийн, 2 охин нь гуйгаад ч нэмэргүй. 

No comments:

Post a Comment