Pages

Thursday, February 9, 2023

Байх ёстой

 Тэнцвэрийн тухай юм. 

Хүнд үргэлж сайн сайхан зүйл тохиолдоно гэж байхгүй. Дашбалбар агсаны шүлэг байдаг даа Өнөөдөр чи уйлахад өөр нэг нь тэнд инээдэг гээд. Ердөө л энэ биз дээ. Энэ тухай нэг хүнд ойлгуулах гээд чадаагүй. Гэхдээ харц нь бол нэгийг бодсон шинжтэй үлдсэн болохоор миний хэлсэнийг ухаж бодох байх гэж бодсон. 

Яахав энэ ярианы эхлэл болсон үгийг би хэлэхдээ үгний сонголтоо буруу хийсэн байх л даа. Хэн нэгэн танихгүй хүн бүтэлгүйтвэл тэр хүний оронд нь хэн нэгэн орох хэрэгтэй болно, тэр нь бидний нэг байж болох тухай хэлсэн. Тэгэнгүүт л танихгүй ч гэсэн хүнд мууг хүсэж болохгүй, буруу ярьж байна, бүх хүнд сайн сайхныг хүсэх ёстой гэсэн. Мэдээж хүнд албаар муу муухайг хүсээд, албаар хорлоно гэж бол хэзээ ч байхгүй. Өрсөлдөөн дээр угаасаа яригдах зүйл мөн биз дээ. 

Энд хэн нэгний бизнес амжилттай байхад, нөгөө талд бас нэг нь дампуурч байдаг. Нэг нь шалгалтандаа унаж байхад нөгөөх нь тэнцэж байдаг. Дандаа Японд газар хөдлөөд байдаггүй бас Туркэд хөдөлж байна. Өвөл зун, өдөр шөнө ээлжилж байгаль хүртэл тэнцвэрээ хадгалж байгаа болохоор тэрний өчүүхэн нэг хэсэг бидний амьдрал бас энэ тэнцвэрийн хуулиар л зохицуулагдах байх гэж боддог.

Намайг нэг бүтэлгүйтсэн үед багш маань хэлж билээ, дандаа чиний хүссэнээр болоод байвал амьдрал уйтгартай шүү дээ. Унаж байж босдог болдог юм, гол нь хурдан босч сураад, дахиж адилхан алдахгүй л байхаа бод гэсэн. Энэ шүү дээ. 

No comments:

Post a Comment