Pages

Wednesday, April 13, 2022

Үс, нойр...

 Үс сайхан бол зүс сайхан гэж нээрээ. 

Энэ Япончууд угаасаа наснаасаа залуухан харагддагийг ч хэлэх үү манай нарийн бичиг хүүхэн энэ жил 60 хүрнэ гэхээр нь золтой л ухаан алдчихсангүй. Нэг жаран гэдэг зурхайн тооллоор яг өөрөө төрөх үеийн од гараг дахин таарах тул дахин төрлөө гэж үздэг, тэгээд нялх хүүхэд улаан гэдгээр нь 60 хүрч байгаа хүнд улаан өнгө орсон бэлэг өгдөг. Тэгээд, Пиглетээ би энэ жил 60 хүрнэ, шинэ амьдрал эхлэнэ гэхээр нь бүр гайхаад, өөртэйгөө үеийн, үсрээд 2-3 насаар л эгч байх гэж бодож байтал. Яагаад ийм залуухан харагдаад байнаа гээд бодтол үс болж таарсан. Их гоё өтгөн үстэй, намираад л байх нь тэр. Хүнд овор нас нэмдэг зүйл бол жин гэж боддог байсан чинь шингэрсэн үс бас насыг хэдээр нэмэгдүүлж харагдуулдаг байх нь. Өөртөө л нээлт хийлээ хэхэ. Охид минь үсээ хайрлаж арчилж байгаарай. 

Ойрд ажил дээр нүд анилдаад хэцүү байнаа. Байнга биш, өдрийн хоол идсэний дараа л даа. Унтах цагт өөрчлөлт орсон юм байхгүй, дулаараад нозоороод байх шиг байна. Гэнэт бараг зун болчихсон. Халууцаад, залхуу хүрээд, юм хийхээс дургүй хүрээд. Даарч байхдаа таарсан амьтан даа гэж бодоод л сууж байна. 

Нарийн бичигтэйгээ хамт хоолонд ороод, нөгөө найз бас хамтдаа. Испани хоолны газар орсон. Манай нарийн бичиг франц хэлний орчуулагч хийнгээ манай том даргын нарийн бичиг хийдгийн. Би бас орчуулга хийдэг болохоороо 2-лаа зовлон нэгтэй, яриа таарна. Яг тохирсон үг олох гэж яаж зовдог, нэг хэсэгтээ орчуулах агуулган дотроо амьдардаг гэх зэргээ хааяа ярилцана. Би тэгээд тэтгэвэрт гарахаараа франц хэл сураад Парист очиж үзэх мөрөөдөлтэй болсон. Франц хэл нэг тийм чамин, тансаг, халдаж ойртоход зүрхшээмээр санагдаад байдгийн. Тэтгэвэрт гарахаараа хийх юм нэгээр нэмэгдсэн. Төгөлдөр хуур дарж сурна, нарийн ногоо тарина, явган аялал хийнэ гэсэн жагсаалт дээрээ нэмсэн. 

2 comments:

  1. Хэй чи бид хоёрт нэг дундын хобби, мөрөөдөл бгаан бн. Франц хэл сурна гэж шийдээд, овоо ахицтай явж бтал ковид гараад тэгээд хаясан. Одоо буцаад жаахан оролдоно гэцэн бгаа. Яг уламжлалт гэхиймүү сонгодог гэхиймүү аргаар биш жоохон удаан ч бсн өөрийн дуртай аргаараа сурах санаатай бн. Тэр нь юу вэ гэхээр кино франц хэл дээр үзнэ. Бас ном франц хэл дээр уншина. Баахан ном аваад тавьцан боловч эхний хуудсаас цааш явж чадаагүй бгаа. Одоо нэг ном эхлүүлцэн, энийгээ дуусгаж чадвал надад том ялалт болох юм. Тэтгэвэртээ гэж хойш тавилгүй Duolingo татаад суурийг нь эхлүүлж л бгаарай. Жаахан жаахнаар явуулж бтал нэг мэдэхэд л....

    ReplyDelete
    Replies
    1. Францаар ярьж байгааг сонсохоор нээх гоё тээ хэхэ. Бүр атаархаад, тэгсэн мөртлөө барьж авч арай л чадахгүй байна. British english-г бас шүтдэг, тийм аялгаар ярьчих юмсан гэж мөрөөдөөд л даанч тэгээд л Piglet english хэвээрээ л байгаа.
      За тэгвэл тэтэгэвэртээ гарахаараа гэхгүй ээ, зорилгодоо хүрчихээд жоохон өөр юм хийхтэйгээ болох үедээ барьж авнаа. Яг чиний хэлсэнээр учиргүй нухахгүй ээ, зугаацангаа сурнаа.

      Delete