Pages

Thursday, May 20, 2021

Honey milk latte

 Албан ёсоор борооны улирал эхэлсэнийг мэдэгдье. Ёстой онцгүй байгаа, чийгтэй дээрээс нь цаг агаар дагаад сэтгэл санаа уйтгартай болчих юм. Уйтгарлах зав ч алга л даа, гэхдээ л. 

Ойрд толгой их өвдөөд байгаа, угаасаа өвддөг болохоор байнга эмтэй явдаг, эмэндээ намдахаа болив сүүлдээ. Багыгаа тээж байхад байнга толгой өвддөг байж билээ, элдэв эм ууж болохгүй болохоор 7 хоногт нэг удаа Tully's-с Honey milk latte авч уудаг байсан. Санаа дагаад тэгдэг ч юм уу толгой өвдөхөө больчихдог. Тэрийгээ гэнэт санаад өчигдөр авч уусан. Нээрээ намдчихсан хэхэ. Нөхөртөө хэлсэн чинь шоолоод, худлаа дуртай юмаа уух гээд л гэж авсан. 

Бага маань сургуульдаа дассан, гэхдээ хүргүүлсээр байгаа. Ганцаараа явж чадна л даа гэхдээ ээж хажууд хамт явбал гоё гээд намайгаа панаалдаад, би тэрэнд нь уяраад л хэлхэлдсэн хэвээрээ. Удахгүй биеийн тамирын өдөрлөг нь болно. 5 сард болох байсан ч онц байдлыг сунгасантай холбоотой 6 сар хүртэл хойшлуулсан. Ердөө 30 минут л хүүхдээ яаж оролцож байгааг харах эрхтэй. Корона л ийм дэгэнд орууллаа. Гэхдээ нэг бодлын их амар байгаа, эцэг эх багш нарын холбоо гэдэг их ажил 100% явагдахгүй, эцэг эх оролцох ихэнх арга хэмжээ маш богино хугацаатай эсвэл онлайнаар. 

Нэг иймэрхүү. Өдөр тутмынхаа зурагдсан пянз шиг ажилдаа нухлагдаад л явж байна даа. 



2 comments:

  1. Sain uu, bi bas oroi bolgon tolgoi uvddug bolood untaad ugluu serehed gaigui boldog bolood, sar garuin umnu Netflix ees neg documentary uzeed, ternii daraa 4 honog shuud nogoon hoolton bolson. Uunees hoish, harin umnuh oroi bolgon uvddug medremjeesee salsan shuu. Netflix deer The Gamechangers geed documentary bgaa, ih goy

    ReplyDelete
  2. хааяа уухад дажгүй шүү. Би хараар нь л уух дуртай. Толгой минь бас нэг их өвдөөд байдаггүй юм.

    ReplyDelete