Pages

Tuesday, April 20, 2021

Гээндээ ч гоондоо ч

 Цаг агаар сайхан болж байнаа. Даанч онц шаардлагагүй бол гадуур гарч орохыг нээх таашаахгүй байгаа.
Тэгээд л ажил сургуулиас бусад үед бол гэртээ л сууцгааж байна. Удахгүй алтан 7 хоног болно. Аав ажилтай, нөгөө 3 тэгээд гэртээ л амраад дуусах байх. Ээжид хийх зүйл мундахгүй их тул дороо өнгөрчих байх. 

Ажил дээр асуудал ихтэй, хамааралгүй ч гэлээ яах уу ийх үү гэж ирж асуугаад хутгалдуулаад байх юм. Надад хамаагүй ч хаячихаж болохгүй, хаяхгүй байлаа гээд өөрийн асуудал шиг шийдээд шийдээд явчихаж болохгүй. Саармаг байр суурьтай байгаа болохоор аль алийх нь санал гомдлыг сонссон. Ёстой л гээндээ ч байна гоондоо байна л гэдэг нь юм даа. Тэгсхийгээд орхих тал руугаа л байна, миний хувьд. Шийдтэй арга хэмжээ авцгаахгүй удаашруулаад улам хүндрүүлээд байх юм өөрсдөө.

Бага маань сургуульдаа дасаад овоо болж байна. Оройд хичээлийг нь хийлгэх, хамтдаа маргаашийнхаа юмыг бэлтгэх гээд л дор хаяж нэг цаг зарцуулж байна. Удахгүй өөрөө хийдэг болчих байх, хааяа нэг шалгах л ажилтай болох байх. 

Томын эцэг эхийн хурал болсон. Маш их туршлагатай багш дааж авсан байна лээ, би ч дотроо бөөн баяр л байна. Ахлах сургуульд ороход одоо бол харамсахгүй байгаа ч тэр үед оръё гэсэн сургуульдаа орж чадаагүй болохоор их сургуулийн элсэлтэн дээр дахин алдаагаа давтмааргүй байгаа болохоор мэдэхгүй юм гарвал асуугаад л гүйгээд байх санаатай. 

No comments:

Post a Comment