Pages

Wednesday, March 27, 2019

Хайран

Гэр бүлийн найз гэр бүл байдаг юм. Өмнө нь хичээж байгаад жилд заавал 2 удаа уулзалддаг байлаа. Сүүлийн хэдэн жил хааяа 1 удаа зарим жил огт уулзалдаж амжихаа байсан. Гэтэл өнөөдөр хос 2-н нэгнээс салсан тухай сонсоод үнэндээ ХАЙРАН санагдаад болдоггүй. Өнгөн дээрээ болж байгаа л гэж харагдаад байдаг байж дээ, эсвэл гэнэт л хэн нэг нь хувирч дээ гэх мэтээр нэгэнт тэдний гаргачихсан шийдвэрийн араас нэхэл дагал болон бодов. Хэн хэнд нь ямар хэцүү байгаа бол доо. Дунд нь хүүхэд ХАЙРАН. Гэвч таарч тохирохгүй хүйтэн харилцаан дунд хүйтэн хүн болж өссөнөөс аав эсвэл ээжийн хэн нэг нь хажууд нь байхгүй ч аз жаргалтай халуун биш ч бүлээн орчинд өссөн нь дээр болов уу. 

3 comments:

  1. Наад асуудал чинь бүр их хэцүү юм билээ. Найз бол бас гайгүй, өөрийн маань дүү гэр бүлээсээ салж сарних дээрээ тулаад, битгий сал гэж илүү үглэж байгаад би өөрөө хэрэгт орох дөхөөд. Монголд ялангуяа гэр бүл салахыг ер хүндээр тусгаж авахаа больчиж. Хэдий маш ээдрээтэй, түвэгтэй асуудал ч гэлээ аль аль тал нь тэсээд тэвчээр гаргаад, тэр тусмаа 3 хүүхэдтэй бол асуудлыг арай өөрөөр шийдэх гээд ухаан зардаг баймаар. Тийм биш болцын байнөө. Сүүлийн сарын хугацаанд дүү нөхөртэйгээ, би дүүтэйгээ муудалцаж их л хэцүү байлаа. Надад хүртэл ингэж тусаж байхад өөрсдөд, хүүхдүүдэд нь бүр л хэцүү байдаг байхдаа.

    ReplyDelete
    Replies
    1. нэгэнт болж бүтэхгүй байгаа, хэрүүлтэй уруултай, асуудалтай амьдрал, нэмээд болгож бүтээхийг хүсэхгүй байхад хажуугаас нь оролцоод яахав дээ. эцэг эх нь ухаантай бол хүүхдүүдээ хамгаалаад нэг нэгийгээ муу хэлэлгүй, хажууд нь хэрүүл хийж хүүхдүүдээ зовоолгүй аятайхан салчихвал яахав дээ. хайр халамжгүй хүйтэн гэрт байснаас эцэг эх нь хэн хэн нь хаппи гэрт байсан нь дээр гэж боддог доо. Тэхдээ манай Монголчууд салж сарнихдаа тулахаараа бас хүнээ байх юм аа. Зайлуул жаахан хүүхдэдээ аавыг нь, ээжийг нь муулаал...

      Delete
  2. Er emiin hoorond iljig buu jorool gej ug baidag daa

    ReplyDelete