Pages

Friday, April 5, 2019

How?


Unread-г их уншдаг. Гэхдээ заваараа 7 хоногт нэг шагайдгийн. Би хэрхэн ажилладаг вэ? гэдэг буланд таньдаг хүмүүс орж харагддаг юм. Өөрөө нэг хариулж үздэг юм бил үү гэж бодоод. Эхлэе!

Би АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ?
- Цагт нь хийж дуусгах арга барилтай. Хийнэ гэж төлөвлөсөн ажлаа дуусахаас нааш харихгүй хэхэ
Би ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
-Алим хэрэглэдэг. Ажлын хэрэгсэл бол олон олон хэхэ, тоочиж барахгүй. Тэрнийгээ дагаад программ нь хүртэл олон. Ажил дээрээ л ашиглах юмнууд даа. 
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА минь ЮУ ВЭ?
- Хойш тавихгүй, цагт нь хийх. Бас хэзээ юу хийхээ төлөвлөх. 
ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА би ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
- Өдөр тутмын хийх ажлаа жагсаадаг энгийн дэвтэр, хувийн хийх ажлаа он сараар нь тэмдэглэх дэвтэр, хурал зөвлөгөөн уулзалтаа шууд хуанли дээрээ тэмдэглэнэ. 
Би ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 
- Маш хурдтайгаар хийх зүйлээ төлөвлөөд шууд ханцуй шамлаад л орчихдог. Бас сайн зөвлөгч юм болов уу даа. Эгч нар найзууд л тэгээд хөөргөөд байдгийн хэхэ. 
ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ минь ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
- Шинэ ололт нээлттэй холбоотой ажил тул барьцгүй, өмнө нь гарсан 100% батлагдаагүй барин тавин мэдээлэл дундаас хэрэгтэй зүйлээ олж авч өөрөө дахин өөрийн орчин, хэрэглээн дээрээ тохируулж шалгана. Эерэг тал хүний төлөө, хэцүү тал нь өнөөдөр шинэ зүйл оллоо ч маргааш шууд хүнд хүрэхгүй олон шат дамжлага он удаан жил зарцуулж байж хэрэглээнд орно. 
Би ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
- Нууц хэхэ
Би ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?
- Мэргэжлийн тал дээр бол маш их уншдаг. Өдөрт дор хаяж нэг нийтлэл. Сонирхол тал дээр ажлын зав боломжоос хамаараад уншиж амжихгүй байх нь илүү. Одоо уншиж байгаа ном бол мэргэжлийн 2 том ном, уран зохиолын нэг ном, хэлний 3 ном. 
Би АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?
- Төвлөрч бодож бичих үед хөгжим саад болдог тул хөнгөн ажил хийхдээ сонсдог. Ойрд U2 сонсож байна. 
Би ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ?
- Холимог. Хувь хүн тал дээр бол дотогшоо байх. Үүрэг л биш бол нээх олон хүнтэй газар сайн дураараа гүйж очоод хүн амьтантай танилцаад бужигнуулаад явна гэж байхгүй. тэрэнд орвол сайн найзуудтайгаа уулзах нь хавьгүй дээр. Ажлын хувьд бол нээлттэй, хэзээд хамтран ажиллахад бэлэн хэхэ. 
Би ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
- Шөнө 1-с өглөө 6 цаг 40 минут орчим хүртэл. Амралтын өдөр эрт гарах ажил төлөвлөөгүй бол 9 хүртэл. 
Намайг АЖИЛЛААГҮЙ ҮЕД минь ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
- Гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж байх болно. Гэрийнхэнтэйгээ гэртээ эсвэл гадуур. 
Би ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
- Ажлын үр дүнгээсээ урам авдаг. Бас одоо хамт ажиллаж байгаа мундаг удирдлага нараасаа, тэдний ажиллаж байгаа арга барил, хүмүүстэй харилцаж байгаа байдал зэргийг байнга ажиглаж харж өөрийгөө хол байна даа хол байна хичээхгүй бол гэж боддог. Хамгийн их урам авдаг нь нөхөр охидоосоо, тэднийхээ төлөө, тэдэнтэйгээ хамт гэж бодоход л хичээх хангалттай шалтгаан болж өгдөг. 
Миний АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
- Одоогийн дарга маань өнгөрсөндөө харамсахгүйн тулд, ирээдүйдээ санаа зовохгүйн тулд өнөөдөр өөрийн хийж чадах бүхнээ 100% хийхэд болно, илүү зүйл бодож сэтгэлээ битгий зовоо гэж хэлж байсан.  Өнөөдөр хийнэ гэснээ 100% хийхийг хичээж байгаа. 
ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?
- Хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө хичээж сурч ажиллаарай гэж хэлье. Энэ зөвхөн чиний амьдрал тул унасан ч чи унана, өвдсөн ч чи өвдөнө, сэхсэн ч чи сэхнэ гэдгийг л санаж явахад аяндаа болно. Даргынхаа хэлсэнийг бас хэлмээр байна. 
Би ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
- Soulmate-г санал болгомоор байна. 
Үргэлжлүүлээрэй хихи

2 comments:

  1. Хэхэ Soulmate хаана явна вэ, үргэлжлүүлээрэй.

    ReplyDelete
  2. би нь уншаад л коммент үлдээдэггүй юм л даа. гэхдээ энэ удаа soulmate үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаа учраас бичиж байна. уламжлах хүн нь уламжлаад өгөөрэй.

    ReplyDelete