Pages

Friday, February 1, 2019

Тэвчээр хайрла

Их л хичээх юм, даанч тэр нэг хүнтэй тааралдах, хамт юм хийх давтамж ихсэх тусам миний тэвчээрийн тэр нэг нарийхан утас нь тасарчихаад байх юмаа. Маш их итгэж найддаг, гар нийлэн ажилладаг, асуудлыг эрүүл ухаанаар хардаг гэж найддаг 2 хүнд тэр хүнтэй байхад үүсдэг асуудлын талаар хэлж сэтгэлээ жаахан тайтгаруулдаг юм. Сүүлдээ өөрийгөө үзэн ядах гэж байна шд. Байнга л тэр хүнийг ярих юм, тэгээд бүр варугүчи (хүн муулах) болчихоод байгаа болохоор. Би арай ч ингэж хүн муулаад явдаг хүн биш дээ, өөрийгөө танихаа байчих гээд байна. Тэр хүнээс холдож байж өөрийгөө авч үлдэхдээ тулах нь сүүлдээ. Ажлын бүтээмж болоод чадамж тун муутай хүн, хариуцлагаас байнга айж явдаг, өдий болтол хийж бүтээсэн үр дүн гээч тэр хүнд байгаа бол ихэнхийг нь би хийж өгсөн гэхэд болно. 4 сар гэхэд күби (халагдах) болох нь тодорхой байсан тул жоохон л тэвччих гээд өөрийгөө аргадаад байсан чинь тэр нөхөр үлдэхээр болчихож (ямар аргаар??!!) гэдгийг сонсоод өөрөө гараад явчихмаар санагдаж байна. Даанч ойрд наалдаад байсан нь тийм учиртай байж хог гэж. 
Юу ч мэдэхгүй, бие дааж юм хийж чаддаггүй өчүүхэн нэгнээс болж өөрийнхөө хийж байгааг хаяж явах амьтан биш ч гэлээ үнэн дарамттай санагдаад эндээ л санаа сэтгэлээ хөнгөлж сууна даа. Энэ нэг жилийг, энэ нэг хүнийг тэвчээд гарчихвал намайг диваажин хүлээж байгаа л гэж найдаад зүтгэхээс өөр арга байхгүй болжээ. Надад тэвчээр хайрла...

2 comments:

  1. Хэрээс хэтэрсэн асуудал гэж байдаггуй хэмжээнд дандаа тааруулдаг гэж бодогддог. Бур нэг хэцуу хумуустэй ажиллаж узсэн яалт ч угуй яригдаад байдгийг мэднэ. Гэхдээ тэвчинэ дээ хо. Нэг жил гэдэг явсаар байгаад дуусч л таарна. Хамгийн гоё нь дуусаад салаад явсны дараа ор тас мартагддаг болохоор тэнд очиж жаргана шуу даа.

    ReplyDelete
  2. Би бас хамт ажилладаг нэг хүнээс болж маш их стрессдэж байсан. Аягүй хэцүү, сүүлдээ бүр ажилдаа явна гэхээс халшраад байдаг болсон шдээ. Ганцхан хүнээс болж ингэх гэж гэж бодогдоод өөрт ёстой тээртэй. Тэгээд ганцхан хүн гэлтгүй негатив л бол орчиндоо хангалттай хортой байдаг юм билээ.

    ReplyDelete