Pages

Tuesday, February 26, 2019

Drone

Хэл усандаа ер нь тааруу хүн л дээ би гээч нь. Яахав өөрийн хэмжээнд харилцаад болоод байвал тэгсхийгээд орхичихдог сул талтай. Тэгээд яахав 10 жилд байхдаа монгол хэлний хичээл дээр ухаж ойлгохгүйгээр их олон зүйр цэцэн үг цээжилж байсныгаа сүүлийн хэдэн жилд учиргүй ухамсарлаад ойлгоод байгаа. 
- Хүн цэцэн ч хэлэхээс нааш санахгүй 
  Цаас нимгэхэн ч чичихээс нааш цоорохгүй 
Ойрд хамгийн их хэрэг болж байгаа үг бол энэ байна даа нээрээ. Хүн тэгж байгаад ер нь их дураараа сэтгэж бодож явдаг амьтан шүү дээ. Тэгээд заримдаа өөрийн бодсон зүйлээ үнэн мэт төсөөлж түүндээ бүр таг итгэчихсэн, тэр эрчээрээ буруу ойлгоод үл ойлголцол үүсэх жишээний. Илүү ойлгомжтой болгох үүднээс идэж уухаар тайлбарланаа. Дотроо 100 ширхэгтэй хайрцаг ёотон байлаа. Хүн болгон тусдаа нэгийг өмчлөөд хэрэглэж болно эсвэл дундаа нэг хайрцгийг хэрэглээд дуусахаар нь шинийг задлаж ч болох юм. Гэтэл миний тэвчээрийг барагч (ТБ) зэрэг зэрэг 3 бүр 4 хайрцгийг задлаад болдоггүй шүү. Тэсэхгүй асуулаа яагаад яг ижил зүйл олноор нь задлаад байгаа билээ учир начраа хэлээч гэв (би тооцоог нь гаргаж хариуцаж захиалга өгдөг болохоор). Тэгтэл Пиглетийн задалсан ёотон байтугай өөрийнхөө задалсан ёотоногоос дараа нь авч хэрэглэх гэхээр сэжиг хүрээд байнаа гэв. Хайрцагныхаа тагийг хэрэглэснийхээ дараа сайтар хаасан тохиолдолд, ус чийг ороогүй тохиолдолд миний хэрэглэж байгаагаас биш юм гэхэд өөрийхөө задлаад орхисоноос хэрэглэхэд асуудалгүй тул энэ олон хайрцаг ёотонгоо цэгцлээрэй гээд хамгийн хөөрхөн аашаа гарган хэлсэн. ТБ зөвшөөрсөн. Гэтэл задгай ёотонгийн хайрцаг нэмэгдсээр. Миний хэрэглэж байгаа ёотонтой ойрхон байрлуулсан болохоор хэн нь хэнийх гэдгийг мэдэхгүй бүр олон болгоод байнаа даа гэж бодоод өөрийн хэрэглэж байгаагаа нэг дор, ТБ-н хэрэглэж байгааг өөр газар бөөгнүүлж тавиад уулзахаараа тайлбарлаж хэлээд дахиад анхааруулна даа гэж бодож явав. Нэг хэсэг огт тааралдахгүй байв. Нэг өдөр тааралдав, нүүр буруулаад хажуугаар зугатаад гүйлээ. ТБ манатай завгүй явсан тул тоосонгүй. Орой нь ажил хэргийн зар дуулгахаар өрөөгөөр нь орлоо. Намайг хараад Пиглет чи муухай намайг ад үзсэн, гадуурхсан гээд уйллаа. Ээ бурхан минь, 50 дөхөж яваа амьдрал үзсэн наанатай цаанатай хүн бага ангийн хүүхэд шиг аашлахыг (миний 4 настай охин ч ийм сонин ааш гаргахгүй) хараад 2 нүд бүлтийгээд юу хийсэн билээ, яасан билээ гээд тэр үедээ ТБ-тэй холбоотой хамаг ой санамжаа ухаж эхэлсэн. Гэтэл ердөө ёотонгийн хэрэг байлаа. Миний хэрэглэсэн ёотон чиний хэрэглэдгийн хажууд байхаар юу нь болохоо байсан юм гээд л учиргүй уйлсан. Би ч уурандаа буцалсан, дуугай уйлж дуустал нь тэвчсэн. Тэгээд асууж эхэлсэн. 
Би- Өмнө нь өөрийнхөө хэлж ярьсаныг санаж байна уу?
ТБ- Үгүй
Би- Яагаад нэг янзын ёотонг зэрэг зэрэг задлаад байгаа тухай миний асууж байсныг санаж байна уу?
ТБ- Санаж байна (маш эргэлзсэн царайтай)
Би- Миний задалсан байтугай өөрийнхөө задласнаас дахиж хэрэглэмээргүй байна гэж хэлсэнээ санаж байна уу?
ТБ- Тийм
Би- Тэгж хэлсэнээс чинь хойш задалсан ёотонгийн тоо улам нэмэгдсэн тул намайг хэрэглэсэн байж болзошгүй гээд шинээр дахиж задлаад байгаа байх гээд тусад нь тавьж байгаад цэгцлэх тухай сануулах гэж байсан. Өөртэй чинь ойрд огт уулзалдаагүй тул асууж сануулж амжсангүй. Дураараа зохиож бодож өөрийгөө болон өрөөлийг бага асуудалд оруул.
ТБ- Намайг үзэн ядаад миний хэрэглэсэн бүхнийг тусад нь тавьж байна гэж бодсон. Өөр шалтгаан санаанд орж ирээгүй гэв. 
Би- Өөрөө надад миний байтугай өөрийнхөө задласнаас хэрэглэмээргүй байна гэж хэлээгүй бол би тэгж тусад нь тавихгүй байх байсан. Хэлтэй амтай юм байж дотроо хэрэггүй юм бодож тэрэндээ гүн итгэж хямрахаасаа өмнө асуусан бай даа л гэж хэлье даа гэснээр үл ойлголцол жоохон ч гэсэн намжсан. Би тэр хүний сэжигч занд нь тохируулсан биш өөрөө хүн ялгаварлагч болж дууссан. Эцэст нь намайг өөрийг нь бодож тийм алхам хийсэн гэдгийг ойлгосон. 
Миний хувьд тэр хүнд улам дургүй болсон. 
Гарчигны учир гэвэл аливаа асуудлын дотор нь орчихоод гарч чадахгүй бол дроноор бичлэг хийж байгаа мэт асуудлаасаа түр холдоод холоос томоор ерөнхийлөөд хараад үзээрэй л гэх гээд. 

3 comments:

  1. neeree yaasn tuvugtei hun be, iim hun hajuud bhr unen hetsuu shuu
    Huuchin roommate maani iim huuhen baij blee, ee burham mini, suuldee bur eldev ymandaa hardaad
    Chi uzee yaasn goyo zaschihaa we gd helheer, margaash n dahij uschin orood uzee tairuulchina, Suuuld sonsson chini goyo blje gsn ugiig zohiogui bhd n zohison bna gej hudlaa helsen bna gej hardaad dahiad uzee tairuulsan bgaam daaa,
    bn bn tiim humuus

    ReplyDelete
  2. хэцүү хүн байна, иннэр пийс иннэр пийс гээд явахаас өөр яахав

    ReplyDelete
  3. xaxa, bas l tosooloxod berx xun bna shu, gexdee xaa gazar drama queen/king ch bdag daa, tiimerxuu xunees xol l yavaxiig xicheedeg.. oirtvol ali bolox seremjtei xaritsaxgui bol yamar ch uman deer bombog teselj bolzoshgui

    ReplyDelete