Pages

Monday, January 21, 2019

Учиртай


Өнөөдөр жаахан таагүй мэдээ сонссон болохоор ажил хийх гэсэн тормоз гишгэгдээд болдоггүй. Зайлшгүй хийх зүйлсээ хийчихээд ингээд өөртөө зав гаргаад сууж байгаа нь энэ. Мэдээний хувьд бол иймэрхүү зүйл сонсоно гэж мэдэж байсан ч юмыг яаж мэдэх вэ гэсэн хүлээлт сэтгэлийн мухарт байсан болтой. 


  • Санал болгох дуучин байнаа. Би эндхийн дуу болоод дуучныг барагтай л бол онцолж сонсдог хүн биш юм байгаа юм хэхэ. Гоё дуу байнаа, гэхдээ тэр дууг дуулсан хүний бусад дуу таалагдахгүй байх нь элбэг. Гэвч энэ Yonezu Kenshi гээд нэг залуу байнаа.  Өвөрмөц, гоё. Lemon, Looser гэдэг 2 дуу нь өнгөрсөн жил хит болсон. Надад бол бүх дуу нь гоё. Ердөө өөрийн сонирхдог урсгал чиглэлээс гадна 2020 олимпыг дэмжих хүүхдийн хөөрхөн дууг зохиосон. NHK-н хүүхдийн сувгийн ихэнх нэвтрүүлгүүд оролцоод дуулаад бараг л нэвтрүүлэг болгоны төгсгөлд өөрсдийн хувилбараа гаргаад байгаа. パプリカ гэдэг дуу байгаа. Манай бага дагаж дуулна, бүжиглэнэ. Үг нь ч тэр ая нь ч тэр их хөөрхөн. Амнаас гарахгүй аялагдаад байгаа. 
  • Хүүхэд байхад өдөр хоног өнгөрч өгдөггүй их завтай байдаг байж. Томрох тусам завгүй, өдөр хоног нисээд байна уу? Юутай холбоотой гэж бодож байна? Ердөө сониуч зан байхгүй болсонтой, аливаад хөөрч баясахаа больсонтой холбоотой гээд судлачихаж хэхэ. Хүүхэд байхад юм бүхэн сонин, бүхнийг яагаад гэсэн нүдээр харж нэг өдрийг маш сонирхолтойгоор бас удаанаар туулан өнгөрүүлдэг байх нь. Насанд хүрсэн хүн хэр баргийн зүйлд баясч хөөрдөггүй, орчин тойронд болж буй зүйлсийн талаар зохих хэмжээний мэдлэгтэй тул гайхаж сонирхох нь багассантай бас гайхаж сонирхож баясаж хөөрөхөө дарсантай холбоотой гэнээ. Энэ тайлбарыг сонссоны дараа бага охиноо жаал ажиглалаа. Нэг өдөр нь маш удаан өнгөрч байна шд нээрээ хаха. Жирийн том хүн 20 минут алхах газар замдаа элдэв юм сонирхож саатаж явсаар яг 2 дахин их цаг зарцуулсан. 2 дахин урт өдрийг өнгөрүүлдэг юм байна. Очиж үзээгүй газар луу яваад нүд сэтгэлээ баясгасан өдөр удаан өнгөрөөд байдаг нь энэ ажээ (from education channel).
  • Дуртай=хиймээр байгаа, дургүй=хиймээргүй, хийж чаддаг, хийж чаддаггүй гэсэн 4 төрлийн ажил хөдөлмөр энэ нийгэмд оршин тогтнож байдаг. Хэрвээ өөрөө дуртай тэгээд хийж чаддаг ажлаа хийж байгаа бол та хамгийн азтай. Хэзээ ч ажил ихтэй ядарлаа бла бла гэсэн гоморхол танаас гарахгүй. Хэдэн цагийг ч хамаагүй тэр ажилдаа зарцуулж чадна. За тэгээд энэ 4 яаж л бол яаж хоршино. Хэрхэн яаж хоршуулахаа та мэднэ, сонгоно. Миний хувьд 50% дуртай, 75% хийж чаддаг ажил маань одоогийн ажил. Энэ ажил дээрээ нэг хэсэг ажил нэмчихвэл 75% дуртай болчих юм уг нь. Энд байх хугацаанд тэр 25% нэмэгдэх боломж бололцоо маш бага л даа. Тийм ч учир 25% ажлаас үүдсэн гомдол гарч ирчих гээд байдаг байх нь. Өөрийнхөө эрхэлж буй ажлаа нэг ингээд дүгнээд үзээрэй (from education channel). 
  • Switch хийж чаддаг болсон. Юу гэхээр гэр лүүгээ цүнхэндээ эсвэл тархиндаа ажлаа чирч очдогоо больсон. Хийвэл хэзээд бэлэн ажил зөндөө. Гэхдээ миний амьдрал 100% ажилд зориулагдаагүй, миний охид ядаж хагас бүтэн сайнд ээжтэйгээ байх эрхтэй гэж үзсэн болохоор. Бас л хожуу ухаарч хожуу хэрэгжүүлж сурч байнаа. Сэтгэл хоёрдохгүй амар болсон. 

No comments:

Post a Comment