Pages

Wednesday, December 12, 2018

Хичээнээ

Хүйтэрч байна. Утаанд угаартахгүй байгаадаа олзуурхахаас цаашгүй. Хааяа хувиа хичээсэн юм шиг санагддаг ч ганц миний биш гэр бүлийн 3 хүний маань хувь тавилан, заяа төөргөөр энд амьдарч байгаа бус уу гэж өөрийгөө тайвшруулдаг. 
Гэснээс манай бага цаг үетэйгээ, улиралтайгаа хөл нийлүүлэн алхдаг гэдгийг мэдсээн хэхэ. 9 сард оройд унтахдаа уншуулдаг ном нь дандаа биеийн тамирын өдөрлөгийн тухай байсан, 10 сарын эхээр өдөрлөг нь болсон. 11 сард нэг хэсэг баахан дуу бүжигтэй ном сонгоод байсан урлагийн үзлэг нь болоод дууссан. Залгуулаад нэг хэсэг цагаан будааны боов хэхэ (мочи) хийх тухай ном уншуулаад байсан өчигдөр тэрийгээ цэцэрлэг дээрээ хийж идсэн. Саяхнаас Санта өвөөгийн тухай идэвхтэй уншуулж байгаа. Одоогийн байшингууд яндангүй болсон болохоор хаагуур орж очих тухайгаа Санта нар хуралдаад цонхоор нь орохоор болдог юм. Тэгсэн ээжээ манай цонх хаана байна? Унтахдаа цонхоор харах хэрэгтэй байна, жоохон онгойлгож унтах хэрэгтэй гээд эхэлсэн дээ. Бэлэг бэлд л гэсэн үг. Том яахав учрыг мэддэг хүн аав руугаа заагаад Санта тэнд сууж байна л гэсэн хэхэ. 
Хуучин оноо мартах 2 ч үйл ажиллагаанд орчихсон, нэгэнд нь гэр бүлтэйгээ оролцсон. Том хичээлтэй тул багыгаа аваад очсон чинь хаанаасаа ч сурсан юм парти сайхан байнаа л гэж байна лээ хэхэ. Томын төрсөн өдөр дөхөж байгаа, бага байхад нь өөрсдөө мэдээд бэлэг бэлддэг байсан бол энэ жил шууд хэлсэн. Юу хэрэгтэйгээ хэлээрэй, хэрэгт хэрэггүй юм тааж авч өгч байснаас хэрэгтэй зүйлийг чинь бэлэглэе гээд. Их дуртай байна лээ. Бага энэ жил миний төрсөн өдрөөр бүх юм нь шоколадан торт авч өгөөрэй гэсэн. Том болохоор cheese cake захиалсан. 
2018 он миний хувьд ГАШУУН жил байсан. Тохиолдсон зүйл бүхэн чиний хүсээд байсан АМЬДРАЛ чинь шүү дээ гэдгийг мэдрүүлсэн. Гэв гэнэт би ТОМ БОЛСОН. Өөрийгөө том л гэж боддог байсан чинь нусаа хацартаа наасан амьтан байсан байна лээ хөөрхий. Энэ насандаа ганц удаа мэдрэх тэр л мэдрэмжийг амталсан. ШОРВОГ бөгөөд хамаг биеийг ХОРСГОЖ байсан. Бүхнийг мэдрүүлсэн 2018 ондоо БАЯРЛАЛАА. 
2019 онд би ердөө л байдгаараа ХИЧЭЭНЭЭ. Та бүхэндээ бас дурсгалтай, мартагдахгүй, шинэ зүйл бүхнийг мэдэрч, унасан ч босоод ирэх их хүчийг хүсэн ерөөе! Ирэх жил бичлэгээрээ уулзая. 

1 comment:

  1. sain uu chi mini, bichleg ih huleeh yum ta naraasaa. bi ch yahav bicheed l yavna.

    ohid ni huurhun, tom bolj bnaa te. manaih bas tomrood l.

    za amjilt husey.

    bye saruul uhaan

    ReplyDelete