Pages

Wednesday, October 17, 2018

Үгүй болох нь


Хэзээнээс гэдгийг мэдэхгүй ч нэг л мэдэхэд өөрийнхөө болон бусдын блог дээр сэтгэгдэл үлдээж чадахгүй болжээ. Анхнаасаа надад зориулж, намайг гэсэн сэтгэгдэл бүрт хариу өгөхийг хичээдэг байсан.
Нэг л өдөр хариу бичээд бичээд орохоо байв.
Нэг л өдөр өмнөх бичлэгүүд маань бөөндөө заримдаа жижиглэнгээр устаж эхлэв.
Нэг л өдөр өрөөлийн блог дээр сэтгэгдэл үлдээж болохоо байв.
Энэ юу болоод байна? 
Хэдэн янзаар тайлбар хийхийг хичээе. 

  • Эхнийх заргач байдлаар хаха. Цаг зав хангалттай байвал нь зарга хиймээр. Гүүгл гуайд хандаад шалгуулаад, миний хохирлыг барагдуул гэмээр. Зүгээр болгож өг гэж хэл ам хиймээр. Орчин үеийн хамгийн тохирсон сонгомол арга. 
  • Дараагийх нь бол мухар сүсэг хаха. Энэ цаанаасаа л намайг дуугай бай, битгий юм бич гэж байгаа мессэж тул ингээд блог минь баяртай, би хаалаа. 
  • Сүүлийнх шинжлэх ухаанч талаас нь бодсон. Өнөөгийн энэ их сүлжээ, интернэт ашиглаж байгаа үед техникийн доголдол үүсэх нь ойлгомжтой. Тэр нэгэн доголдолд миний блог өртсөн байх л даа.
гэх мэт.

3 comments:

  1. өө ямар сонин юм бэ, яагаад болохгүй болоод устаад байгаа юм бэ, интернетээ аппаа устгаад дахиж татаж үздэг юмуу, гар утаснаас ч болохгүй байна уу үзээрэй

    ReplyDelete
  2. Үүе ээ, тэр 2-дхыг хэзээ ч биштий хийгээрэй.

    ReplyDelete
  3. болку бол блогоо нүүлгээд шинэ газар шинээр бүгдийг нь эхлээ. Хааж хэрэггүй шүү хүнд бас ингээд доторхоо уудлаад зовлон жаргалаа тоочиж байх хэрэгцээ байдгийн байлээ (ханьсах гээд ятгасан нь ккк)

    ReplyDelete