4 сарын хугацаатай эндхийн хөдөө ажиллахаар ирсэн. Энд ч хот хөдөөгийн ялгаа бараг байхгүй дээ. Эсрэгээрээ том байранд, хямдаар амьдрана гээд давуу тал ихтэй. Хөдөө ажиллаж өөрийгөө нэг бодлын сорьж байгаа гэх үү дээ. Хуучиндаа дасаад энэ нөхөр эвдрэх тийшээгээ болоод байсан юм хэхэ.
8 сард нисдэг тэргээр ниссэн. Дуудагдаад ниснэ гэж бодоогүй, тусгай хувцас өмсөөд косплей болоод л дуусах байх гэж бодож байтал жинхэнээсээ дуудагдаад. Нисэхийн өмнө зугаалга мэт хөөрч байсан ч ажил бол ажил байсан. Маш их зүйл сурсан.
9 сарыг арай ч ийм хурдан дуусна гэж бодоогүй. Эхний 10 хоногт дээш нь асуудал дэвшүүлэх гээд баримт материал цуглуулаад дарга нартай нийтдээ 3 удаа уулзаж муугаар ярьвал хов зөөсөн. Энэ Япончууд хэтэрхий амиа бодсон, бүгд надтай ижил бодол, сэтгэгдэлтэй байж хэн нь ч санаачлага гаргаад дээш нь хэлээд асуудлыг шийдэх алхам хийхгүй байгаа юм чинь. Уур ч хүрэх шиг. Хэлэхгүй л бол санаа амрахгүй, энэ удаад арга хэмжээ авдаггүй юм гэхэд адилхан зүйл давтагдахгүй байх тал дээр цаашид анхаарах байх гэж бодоод л илүү амлав.
9 сарын дундуур 4 сараар явах болохоор ээлжилж хүн амьтантай уулзаж, хоол унд идэж зугаалаад таарсан гэх үү дээ. Дээрээс нь ирэх жилээс ажиллах газрын бичиг баримт бүрдүүлэх, наашаа ирэх бичиг баримт бүрдүүлэх, үндсэн ажлаа хийх гээд завгүй гүйсээр таарсан.
9 сарын сүүлээр мөд уулзахгүй гээд нөхөр бага охиноо дагуулж над дээр ирсэн. Охин ямар нэг унаанд суухаар хямардаг болохоор нэг бодлын дасгах, замдаа тэвчээд ирсэний дараа ээждээ эрхлэх гэсэн гоё юм хүлээж байгаа гэдэг утгаар, яваандаа ээждээ ирэх биш өөр олон гоё зугаалга хийхийн тулд замд гарч таарах тул одооноос дасгах гээд. Амжилттай, ээж дахиад очмоор байна л гэнэ лээ, ээж нь байхгүй шд л гэсэн хэхэ. Тэгээд үлдсэн хэд хоногт нь нүүх бэлтгэлээ хийж өөрөө өөртөө ачаа явуулж юмаа цэгцэлж, хажуугаар нь залуустайгаа уулзаж шөнө орой хүртэл ярьж сууж, хальт цуу ярианы эзэн болоод амжсан.
Эцсийн эцэст тэгээд цагаа олж наашаа ирэх шийд гаргаж дээ л гэж бодлоо. Бүх зүйл учиртай, ямар ч учир авцалдаагүй зүйл хүний амьдралд тохиолдохгүй ээ гэж. Эндхийг мэдэхгүй байж л жилийн өмнө наашаа ирэх шийд гаргаад, зориглоод ирсэн өөртөө баярлаад байгаа. Би ч нээрээ сайн хүн шүү хихи.
No comments:
Post a Comment