Pages

Sunday, October 5, 2025

Залилан

 Хэзээ том болноо гэж хэлүүлээд л сууж байна даа. 

Ажил дээр л хэрэглэх боломжтой, ажлаас гарангуут сүлжээ нь унадаг дээр үеийн Siemens-н гар утас шиг дотоод сүлжээний утас барьдаг юм.  Ажил л ярих зориулалттай тул дуугарангуут нь тэр тасгийн тэр байнаа гэж нэрээ хэлж авна, өөрөө залгасан нь бас тэр тасгийн тэр байнаа ийм асуудлаар ярьж байнаа гээд дэлгэрэнгүй учир явдлаа хэлж хоорондоо харьцдаг юм. 

Өнгөрсөн сард өдрийн цайны үед өнөө гайхал дуугарлаа. Тэр тасгийн Пиглет байнаа гээд л авлаа. Өө Пиглет, тэр тасгийн Гото байнаа, удахгүй 10 сараас жилийн эцсийн татварын материал бүрдүүлэхтэй холбоотой ярьж байна. Түр зав байна уу гэв. Байнаа л гэлээ. Эдийн засгийн албаны хүнтэй холбож өгье, дэлгэрэнгүй тайлбарыг тэр хүнээс сонсох уу л гэж байна. За л гэлээ. Холбож байнаа, тэр албаны Такаги байна гээд яриаг нь товчлоход: Энэ жил шинээр ажилд орсон хүмүүстэй эхнээс нь холбогдоод цаг аваад тайлбар хийж байгаа юм (албаны ажлаар цаг авах бол утсаар биш цахим захиа л ирэх ёстой доо гэж гайхав). Өөрөө Токиогоос шилжиж ирсэн болохоор хамгийн эхэнд холбогдоод эндхийх юугаараа ялгаатай яах ёстойг зааж өгөх гээд (Япон улс даяараа адилхан баймаар юм гэж гайхав). За хэзээ яаж уулзах юм гэж асуутал, өнөөдөр нэг даргатай уулзаад, тэр даргын хүсэлтээр гадуур уулзах тул эргээд цагаа товлохын тулд гаднаас дотоод сүлжээ рүү холбогдох боломжгүй тул та гар утасныхаа дугаарыг өгвөл орой яриад уулзах цагаа товлоё (дарга нар тэр татварын материал бүрдүүлэлт дээр хамгийн сайн мэддэг баймаар юм? Нээрээ дотоод сүлжээгээр ярьж байгаа болохоор итгэж болох л байх). Ингээд алдаа хийж гар утасныхаа дугаарыг өгөв. Гэхдээ бас тэр өөрийнхөө гар утасны дугаараа өгөөд энэ дугаараас залгана шүү гэж хэлсэн тул итгээд дугаараа өгөх нэг шалтаг болчихсон. 

Орой нь залгаж байнаа. Энэ 7 хоногт зав гаргах боломж байгаа үгүйг асуухаар нь олон жил хийж ирсэн юм тул нээх удахгүй 10 мин орчим л болох байх гэж бодоод маргааш болноо л гэв. Тэгтэл бишдээд явчихсан. Маргааш бол ажил дээр тайлбар хийх тусдаа өрөө авч чадаагүй тул гадуур уулзахаас өөр аргагүй л гэнэ, тэр нь тэгээд ажлын ойр байдаг нэг family restaurant байж таараад. Миний төсөөлсөнөөр 10 минут биш бүр 2 цаг болох байх л гэнэ. Утсаар ярингаа нэрийг минь дахиж асууж байна, нэрээ уулзаж байж хэлье, утасны цаанаас та тогтоохгүй л гэлээ. Үнэн л юм чинь. Тэгтэл насаа хэлээч гэнэ, үгүй л гэлээ, уулзаж байж хэлнэ. Бас 2 цаг юм бол маргааш амжихгүй, 10 мин орчим гэж бодож байсан болохоор өөр ажил байгаа гээд ирэх 7 хоногоос цаг гаргая даа гэв. Яг л залилан болж таарлаа гэж бодоод маргааш нь албаны хүмүүст юу болсон тухай хэлж бусад шинээр орсон хамт ажиллагсаддаа анхааруулга хүргүүлж цахим захиа илгээхийг гуйв. Дахиж яриагүй л дээ. 

Айдаа одоо бүр ажил дээрээ байж байгаад хулхидуулах шахав. Залилагчид хүртэл аргаа нарийсгаад заавал албан тушаал нэр усаа хэлж авдаг утас руу залгаж байна шд. Бас хөөрхөн судалгаатай гэж мэдээрэй. Миний тухай өмнө нь хаана юу хийж байсныг мэдээд байсан хэхэ. Гэнэдээд гар утасныхаа дугаарыг өгчихсөн. Дан ганц гар утасны дугаараар залилан хийх боломжгүй л байх л даа. Уулзсан бол гэнэдүүлээд түрийвчийг минь хулгайлах байж дээ л гэж бодов. Тэгээд нөхөртөө хэлтэл чи минь хэзээ том болноо гэсэн хэхэ. 

No comments:

Post a Comment