7 сард найзыгаа дуудаж авч ирж нэг өдөр нэг шөнийг хамт өнгөрүүлсэн, энэ сард бас нэг хүнийг дуудчихсан байгаа хэхэ. Миний ачаар энэ нутгийг сард нэг хүн зорьж ирж байгаа шүү хэхэ. Ирэх сард бүр 2 хүн ирнэ.
Ажил амжилттай ч юм шиг, үгүй ч юм шиг. Амжилттай гэдэг нь шинээр ажилд орсон хүмүүсээс хавьгүй сайн байгаагаа өөрөө мэдэж байгаа, нээх хүний урдуур орж ажлыг нь шүүрч авахгүй ч хүмүүсийн анхааралд хурдан өртөж байгаа болохоор хичээж байна. Зарим тасаг дээр 1 сар, зарим дээр нь 2 сар болоод дараагийн тасаг руугаа шилжиж байгаа. Шинэ тасагт очингуут бүх хүмүүс жижүүрийн инээмсэглэл, жижүүрийн үгээр угтана. Дараагийн тасаг руу шилжихийн өмнө жижүүрийн зүйлсийг чин сэтгэлийн инээмсэглэл болон үгс болгон өөрчилж чадаж байгаа болохоор амжилттай мэт.
Гэхдээ энэ 4 сарын хугацаанд мэргэжлийн ном 3-г л уншсан гэхээр чамлалттай, өөрийгөө голоостой, болоод өнгөрсөн хойно нь нээрээ энийг уншчихсан байсан бол гэсэн харамсах сэтгэгдэлтэй үлдээд байгаа тул амжилтгүй ч юм шиг.
Олон сонголт дундаас энэ газрыг сонгож ирсэндээ, сонголт маань маш зөв байсныг улам илүү ойлгож мэдэрч байна.
Гэрийнхэн маш сайн байгаа, хүүхдүүд ээжгүйгээр биеэ дааж сурч байгаа болохоор олзуурхаад байгаа. Тэгэхгүй бол би хажууд нь байвал өмнөөс нь хийж, тусалж гүйсээр биеэ даахгүй өнгөрчих тул. Одоо бол нүдээ аниад л ханьдаа итгээд даатгаад нэг бодлын хувиа хичээсэн мэт, нөгөө бодлын боломж хэмээн хараад урагшаа алхахаас өөр аргагүй.
Хамт байгаа залуустаа үлгэр дуурайлал болчих гээд. Бүгдээрээ хөөрхөн, ухаантай, сэргэлэн. Мэдээж өвөрмөц ганц нэг хүн бий. Бүгдтэй нь адилхан найрсаг байгаа ч би ч гэсэн хүн л юм болохоор яалт ч үгүй санаа оноо, долгион таарах хүмүүстэйгээ илүү ойр болчих юм.
No comments:
Post a Comment