Pages

Tuesday, August 31, 2021

Зайрмаг

 Дахин нэгэн хэвийн бус зуныг үдэх гэж байна даа. Чөлөөтэй гадуур гарч ороход бэрхшээлтэй байгаа, зуныхаа амралтыг аваагүй, аав ээж 2 нь 2 хүүхдээ жоохон ч гэсэн зугаацуулах санаатай (өөрсдөө бас хөгжөөд авсан) нэг зүйл сэдсэн билээ.
Олимп болж байгаатай холбоотой, 2 охиноо бас олимп, паралимпийн тухай сонирхоосой, үзээсэй гэсэндээ Монгол тамирчидаа медаль авбал гэртээ тэмдэглэж хамгийн гоё амттай бас ч үгүй үнэтэй (Häagen-dazs гэх мэт) зайрмаг авч идэж байхаар тохирсон билээ. Эхэндээ медалийн өнгөнд ач холбогдол өгөх бодолтой байсан боловч арай л шалгуур өндөрдөөд идэж чадахгүй байх магадлалтай байсан болохоор тэр бодлоо орхисон. Ингээд өчигдрийн алтан медалийг оролцуулаад 5 удаа тусгай зайрмаг идэж зугаацлаа, баярлалаа хүндэт тамирчид минь ээ. Япончууд алт авбал идэх үү гэж ээж санал гаргасан боловч аав тэгж өрөнд ормооргүй байна гээд дэмжигдээгүй ээ хэхэ. 
Ингээд өнөөдрөөр албан ёсоор зуны улирал дуусч байгаа ч халуун хэвээрээ, бага сургуулийн зуны амралт 3 хоног сунаад 9 сарын 6-с эхлэхээр болсон гэх мэт хэвийн бус байдлууд үргэлжилсээр. 
Эртээд 2 охиноосоо аав ээж 2-ынхоо талаар одоо болтол нэг ч удаа өөрсдөд нь хэлж байгаагүй сэтгэгдлээ хэлээч гэсэн чинь аавыгаа том охин маань гэр бүлээ, ээжийг болон бид 2-г маш их хайрладаг, гэр бүлийнхээ төлөө зогсоо зайгүй зүтгэдэг гэсэн. Намайг болохоор бусад айлын ээж нар шиг өөрөө л шийдсэн бол болоо гэсэн шиг ухаан жолоогүй өөрийнхөөрөө зүтгэж тулгадаггүй, заавал санал асуудаг, шийдвэр гаргахдаа уян хатан гэж дүгнэв. Бага маань аавыгаа юу ч хийсэн яаж ч байсан COOL гэсэн, ээжийгээ бол HERO гэсэн дээ. Нөхөр бид 2 инээд алдаад л үнэхээр баярласан. 

Пиглет нь анх удаа ажил дээрээ уйлж үзлээ. Маш их бачимдаад уйлаад ч болов өөрийгөө тайвшруулмаар санагдаад аавыгаа ч үдэхдээ харамлан байсан тэр нулимсаа нүүрээ улаан эрээн болтол гаргасан. Сэтгэл сайхан онгойсон, нүүрээ хэвэнд нь ортол ганцаараа бараг 2 цаг хүнгүй өрөөнд суух шив дээ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, хэлсэн ярьсанаасаа зөрдөг, дарганцар юм бол асуудлыг шийдэж ажлаа явуулах арга зам хайж, хэвийн ажил үүргээ гүйцэтгэхэд бэрхшээл тулгарсан үед тэрнээс гарах арга замыг нь зааж өгч, хамт хайлцаж, тусалж дэмжих байтал загнаж зандрахаас өөр ид шидгүй хүнээс болж бие сэтгэлд хурсан муухай юмаа гаргаж авсан. Олон олон удаагийн хуримтлагдсан юм л энэ удаа урсаад гарчих шиг боллоо. Тэр дарганцар харин надад болон бусдад гаргадаг уураа тэр чигт нь өөртэйгээ хамт үргэлж хадгалах байх даа. Тиймдээ ч байнга уурлаж байдаг биз дээ. Буянаараа болог, би л бага хямрах минь. 
Нэг нартай өдөр юу болсон талаар бичиж ч магадгүй. 

No comments:

Post a Comment