Pages

Thursday, June 27, 2019

Юугаа хийгээд байгаа юм?


Энэ үг намайг ямар их цочоовоо!!!!


Саяхан хүртэл надтай ижил тогоон дотор чанагдаж байсан хүний хэлсэн үг. Нэг тогоонд хамт байхад ажил ихтэй, эрт харьж амжихгүй байгаа тухайгаа хоолой нийлүүлэн ярьдаг байсан. Бид 2 зэрэг шахуу ухаан орсон л доо, энэ амьдраад байгаа хэмнэл маань, амьдрал маань болохгүй байнаа гэдгийг. Бид 2 бол мөнгөний төлөө ажиллаж үзээгүй, өдий хүртэл ажиллаж байгаа газартаа орж чадсандаа, нэг бодлын сүр хүч, нэр хүндэд нь дарагдаад энэ агуу газраас суралцах нь чухал гээд аль аль нь мөнгөнд анхаараагүй. Хүссэнээрээ ихийг сурсан, мэдсэн. Найз зориг гаргаад түрүүлээд өөр ертөнц рүү алхаад орчихсон. Өдөр бүр гэрээний дагуу өглөө 9-д ажилдаа очоод 17.30-д гарч ирж чадаж байнаа. Подкаст сонсонгоо, аудио буук сонсонгоо Пиглетээ чи энийг нэг сонсоод үзээрэй гээд л ярьж байна. Би гэтэл бахь байдгаараа нөгөө л олон ажлынхаа араас гараад ирчих санаатай зүтгээстэй. Гэнэт найз өөрөө энэ тогоонд байж, өөрөө өдөр бүр оройтож байгаагүй юм шиг
-Пиглетээ одоо хариач юугаа хийгээд байгаа юм? 
Эхэндээ ээ чи, өчигдөр л ийм байсан шд. Өчигдөр л над шиг чичигнэж байсан шд гэж бодоод гомдох гээд ч байх шиг. 
Гэхдээ найзын зөв. Хэдий болтол идэхийн төлөө амьдрах билээ. Яахав идээд л дуусахаар цалингийн төлөө гэсэн үг л дээ. Одоо хуримтлал үүсгэх, том болж буй хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулах чадвартай болох, эцэг эхдээ эдийн засгийн хувьд нэмэр болж эхлэх (өдий болтол олигтой нэмэр болдоггүй гэхдээ гай болж байгаагүй) өсч томорч буй дүү нартаа үлгэр болох, үр хүүхдэдээ орой болгон хангалттай цаг гаргах, ядаж л зундаа нэг удаа гэр бүлээрээ амарч зугаалах боломжтой болох хэрэгтэй гэдгээ мэдээд байна. 
Олон жил үнэнчээр өөрийнхөө тархи толгойд хийсэн хөрөнгө оруулалтаа (авах ёстой хэмжээгээр цалинжиж байгаагүй тул өөртөө хөрөнгө оруулсан гээд байгаа юм) жинхэнэ ашиглах цаг нь болсон. Найзаас ялгаатай нь гэвэл ямар нэгэн зүйлийг хаяж явж чаддаггүй болохоор үйлээ үзэж хийсэн ажлынхаа үр дүнг хальт ч гэсэн гаргачихаад, ардаа дуусгаагүй олон ажил үлдээлгүйгээр удахгүй дээ удахгүй Пиглет нисэх болно. 
Эргээд ЮУГАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ? гэвэл та бас нэгийг бодох болсоны шинж шүү хэхэ. 

2 comments:

  1. Ugnees ingeed uurt heregteigee olood, tsochrol avj chadaj bn gedeg mundag bainaa. Bi bas tegj bodood l baigaa bolhoor. TSAGIIN YUM TSAGTAA. Mundag ug bainaa.

    ReplyDelete
  2. амжилт хүсье чи чаднаа. амьдралынхаа шинэ хуудсыг нээх цаг нь ирээд иймэрхүү үгс илүү цочир сонсогдож байгаа байх. дассан хэмнэлээс ховхрох хэцүү санагддаг, ажилд нухлуулаад сурцан бол тэрийгээ больчихоор нэг юмнаас хоцроод байгаа ч юм шиг айдас төрөөл. Тэхдээ дотроосоо энэ бүхэн өөрчлөгдөх ёстойг мэдрээд эхэлсэн бол багахан зориг, тэгээд дотор зөн совиндоо итгэх итгэл байхад дараагийн шат руу хөөп гээл үсэрчихнэ дээ.

    Миний хувьд одоогийн ажил маань өглөө 8-с орой 5 хүртэл, тэгээд дарамт ачаалал багатай, цалин нь монголдоо дундажаас дээш, эрүүл мэндийн хөнгөлөлт дэмжлэгтэй боломжийн ажил л даа. Тэхдээ мэргэжлээрээ өсөн дэвжихэд жаахан учир дутагдалтай, нэг л юмаа давтас хийгээл цаг өнгөрдөг нь тиймхэн, удаандаа "зэвэрдэг" Би одоо өөр тийшээ үсрэхийн тулд тархиа нилээд зүлгэж гялтгануулах шаардлагатай болчоол бн. Чиний байдлын яг эсрэг нь юм даа. Амьдралаа өөрчлөх оролдлогоо болихгүйэ I will keep trying :)

    ReplyDelete