Pages

Monday, June 24, 2019

Загнуулсан

Хүүхэд том болно гэж нээрээ. Бага охиндоо загнуулсан шд. 
Цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явж байсан чинь алхаж гишгэж байгаа хөл, савчиж байгаа гар нь эгдүү хүргээд болдоггүй. Тэгэхээр нь 2 хуруугаа гозогонуулаад нөгөөхийг чинь өдлөө дөө. Учиргүй инээгээд л ээж яагаад байгаа юм гэнээ хэхэ. Охинтойгоо тогломоор санагдаад гэсэн чинь байдал биш болсон. Хөмсөгөө зангидаад л би одоо цэцэрлэгтээ явж байна, та намайг хүргэчихээд ажилдаа яв, юун тоглох, орой гэртээ уулзаад тоглоё за юу гэнээ. Чухал царайлаад тэр хэлж ярьж байгааг нь хараад улам эгдүү хүрсэн ч биеэ бариад за гэсээн. Орой ажлаа тараад ирсэн чинь тоглохоор хүлээж байсан. Шал өөр тоглоомоор хэхэ. Гэхдээ тоглосоон. 

Найз минь ээжтэйгээ муудалцаад, уйлан хайлан ярьж сэтгэлээ нээсэн. Ээждээ гомдоод гээд, эхэндээ бол ээжийгээ яахнав дээ гээд л найзыг жоохон буруутгах гэсэн чинь бас арай ч дээ гэмээр юм болсон байхаар нь найзын талд орсон. Товчхондоо найз айлын том, аав ээж дүүгээ тэжээдэг гэх үү дээ санхүү талаар. Германд байдгийн. Дүүгээ өөр дээрээ татаж аваад сургууль соёл, амьжиргаа энэ тэр гээд бүх юмыг нь бэлдэж өгдөг. Дүүгээ энэ зун амралтаар нь зардлыг нь даагаад монгол явуулах болохоор зэрэгцэх эдийн засгийн боломжгүй гээд зөрүүлээд өөрөө охиноо дагуулаад сая очиж амарсан юм. Тэгсэн ээж нь дүүгээ ингэ тэг, дүүдээ өг, дүүдээ ав, чи яахав энэ тэр гэжээ хөөрхийг. Эхэндээ тэвчээд л байж, сүүлдээ тэвчихгүй дүү удахгүй ирнэ, тэр үед та дүүг эрхлүүл, одоо би ирчихсэн байна, надад жоохон анхаарал хандуулж болохгүй юу гэж хэлээд орхиж. Ээж дэлбэрсэн, чи ийм муухай дүүгээ боддоггүй гээд л. Хоорондоо ойлголцож чадаагүй буцсан. Найзын хэлэх гэсэн санааг ээж нь ойлгоогүй. Эндээс өөрийн хүүхэд л бол хүүхэд, ингэж ялгаж нэгнийх нь хажууд нөгөөхийг нь илүү үзэх, нэгийг нь нөгөөтэй нь харьцуулах огт хэрэг байхгүй. Тэд угаасаа тус тусдаа бие хүмүүс. Эх хүний хувьд тохируулж харьцах хэрэгтэй гэдэг байр суурь маань батлагдах нэг жишээ болов. Хүмүүсийн алдаанаас их суралцах юм даа. 

3 comments:

  1. айлын томууд хааяа ээждээ гомдох үе байдаг шүү. муудалцаад тэр гомдлоо хэлсний дараа ээж ойлгоод бас арай өөрөөр ханддаг болсон.Том хүүхдээ эцэг эхчүүд эрт хариуцлага үүрүүлж багаас нь хэрсүү болгочоод багыгаа хэт эрхлүүлээд том болцон хойно нь хүртэл эвий хөөрхий гээд эвдчихдэг тал байдгийм шиг. Одоо манай ээж аав хоёр гэхэд эрхлүүлж өсгөсөн бага охиныхоо горыг амсаал сууж байгаадаа хөөрхий.

    За ээж аавын алдааг шүүмжлэх ч яахав, би одоо өөрөө л тэгчихгүй юмсан гэж бодохын, томыгоо юм юманд зараад л, том хүн шиг харьцаад л, багыгаа харахаар өөрийн эрхгүй хэлээ хазаал, хамаг юм нь эгдүүтэй санагдаал. Анхаармаар л юм билээ.

    ReplyDelete
  2. Би бас айлын том шд. Ээждээ гомдоод уйлмаар санагдах үе бий бий.

    ReplyDelete
  3. ailiin tom hetsuu shdeee, zarimdaaa neeh olon huuhedtei huuhen shig sanagdaad bdiin, namaig er n hen asarch halamjlah blee gej bodhoor gomdmoor ue bna bna

    ReplyDelete