Pages

Wednesday, April 25, 2018

Smell harassment


Үнэрийн дарамт гээч зүйлийн талаар бичих гээд. 

Сүүлийн үед иймэрхүү дарамтуудын талаар их бичдэг ярьдаг болсон.  Ялангуяа шинээр ажилд орсон үед албан газруудад бараг шахуу сургалт маягийн юм болно. Өөрөө санаатай эсвэл санаандгүй байж байгаад буруутан болохгүйн тулд бас хохирогч болохгүйн тулд яах ёстойг хэлж зөвлөнө гэсэн үг л дээ. Хамгийн түгээмэл нь бэлгийн дарамт. Энд хамт ажилладаг эмэгтэйдээ эсрэг хүйстэн нь чи тураад гоё болжээ, хөөрхөн биетэй юмаа гэж хэлэхэд будаа, эсвэл мөрөөр тэврэх, албаар биенд хүрэх, гарт нь шүргэх төдийд тэр эмэгтэйн уур хүрсэн бол тэгээд дуусаа. Бас дараагийн их түгээмэл нь албан тушаалын дарамт. Удирдах ажилтнууд хүчээр энэ баримтыг ингэж засварла, энэ хүнд түрүүлж үйлчил гэх мэт ихэвчлэн хууль бус, дүрмээс гажууд зүйлийг албан тушаалаар далайлгаж хийлгэх гэсэн үг. Дараагийн элбэг нь архи дарсны дарамт. Уу гэж шахах гэсэн үг л дээ. Энэ 3 бол монголд хэвийн үзэгдэл. Энд бол хохирогч гомдол гаргасан бол ажил баяртай, дахиж ажил олдохгүй гэсэн үг л дээ бараг. Тэгэхээр яахав цагийн ажлаар амьдралаа аргацаах болно, эсвэл тэгээд нөгөө элбэг байдаг амиа хорлолт болно л доо. 
За миний бичих гэсэн зүйл бол үнэрийн дарамт. Бүх төрлийн үнэр орно. Яагаад үүнийг онцолсон гэхээр би өөрөө үнэрт их мэдрэг, ялангуяа үнэртэй усыг үзэн яддаг юм. Байгальд байдаг жимс ногоо, ургамлын үнэр бол асуудалгүй, хиймэл эсвэл хэт нялуун үнэрийг авч чадахгүй, хордоод хэдэн өдөр толгой өвдөж дотор муухайрдаг юм. Өөрөө хэрэглэх гоо сайхны бүх юм маань үнэргүй. Албаар үнэргүйг хайж олж авдаг. Мэдээж би үнэрний асуудалтай гэсэн пайз зүүж явахгүйгээр хойш хамраараа амьсгалахгүй, амны хаалт зүүх гэх мэт өөрөө арга хэмжээ авах нь илүү. Харин ажлыхандаа энэ тухай хэлээд сануулаад гуйгаад байхад албаар намайг хордуулах гэсэн юм шиг хэрэглээндээ анхаарахгүй бол бас л асуудал үүсэх юм билээ нөгөө хүнд маань. Зун энд маш халуун болохоор хөлсний үнэр гээч асуудал үүснээ. Хөөрхий махлаг хүмүүс чинь урсаад л явна шүү дээ. Тэрний хэрээр үнэр танар бол ярилтгүй. Тийм хүмүүс бол хүмүүсээр хэлүүлэлтгүй өөрсдөө үнэр дарагч хэрэглэх, солих хувцастай ирэх гэх мэтээр анхаарахгүй бол хэрэгтэн болно. Бас шинжлэх ухааны үүднээс хүний биеэс ялгарч байгаа үнэр найрлагаасаа хамаараад бусдыг үхэлд ч хүргэх магадлалтай гэдгийг баталсан тул хүн амьний хэрэгтэн ч болох магадлалтай гээд айлгачихая. Манай нөхөр бас үнэртэй усны үнэр авч чаддаггүй. Энэ тал дээрээ харин ч нэг таарна. Яагаад бичих болов гэхээр шинээр ажилд орсон нэг хүүхэн аймшиг үнэртэй ус түрхэнэ, би бүр хэдэн өдөр толгой өвдөөд тэсэлгүй хэлсээн. Монголд бол эргээд загнуулах байх л даа, энд бол уриалгахан нь хүлээж аваад хэрэглэхээ больсон. Талархаад баршгүй явдал болоод онцлон бичиж байгаа нь энэ.

3 comments:

  1. Пээ хэцүү юм аа. Би нэг үнэрт мэдрэг охинтой нэг жил амьдарсан юм. Яахав би өөрөө элдэв бусын үнэртэн хэрэглэдэггүй бсан болохоор ямар ч асуудалгүй бсан ч гадаа явахаараа эндээс ийм тийм үнэр үнэртээд бна, үнэрнээс болоод толгой өвдлөө гэх мэт, бүр сарын тэмдэг нь ирэхээр өөрөөс нь төмрийн үнэр үнэртдэг гэдэг бсан, дээр нь европчууд хулмастай бх нь их, зун аймшгийн халуунд автобусаар явахад тэр бас асуудал болно. Би ч хажуунаас нь хараад ээ бурхан минь энэ чинь ёстой хэцүү эд бна аа л гэж бодож байсан. Таных төрөлхийн ийм бсан уу, монголд бол автобус, анги танхим өвөл бас л хэцүү үнэртэй бдаг бсан.

    ReplyDelete
  2. пээ ёстой хэцүү эд байна даа, би үнэр олж үнэртдэг ч тэгж хэт мэдрэг бол биш юм байна аз болоход хэхэ,
    тэр шинэ ажилтан харин яасан баярламаар хүн бэ, манайд бол бөөн юм болох байхдаа тэ ккк

    ReplyDelete
  3. Би бол яг чиний өрөөсөн дугуй. Үнэр авч чаддаггүй. Байгалийн гаралтай үнэр бол хэчнээх хүчтэй байсан ч ОК (жишээ нь эвкалиптын тос), харин үнэртэй ус, хүмүүсийн хөлс бол байхгүй. Шууд мансуураад ухаан алдахаас наагуур юм болно. Ажил дээр АНУ, Европын оффисоос хүн ирнэ гэсэн сургаар л толгой өвдөх нь холгүй. Гэхдээ би угаасаа ийм байгаагүй, энд ирээд хэдэн жил болсны дараа үнэрэнд эмзэг болсон мэт. Мөн жилээс жилд улам эмзэг болоод байгаа мэт. Piglet нутагтаа байхдаа ямар байсан бэ?

    ReplyDelete