Pages

Wednesday, April 11, 2018

Боломж гэж...


Энэ их өргөн утгатай сайхан үг шүү. Ойрд бол цаг завын тал дээр боломжгүй байгаа, хааяа мөнгө төгрөг тал дээр боломжгүй, ховорхон ч гэлээ сэтгэл санааны хувьд боломжгүй болчихдог үе бас байнаа. Хичнээн боломжгүй ч гэлээ цаг явдагаараа яваад орхигдчихгүй гэж чичигнэж гүйгээстэй хэхэ. 

Эдийн засаг болон хичээлийн шинэ жил эхэлсэн. Нөхөр хэвэндээ, том охин анги дэвшсэн, бага охин асран хамгаалж хүмүүжүүлдэг цэцэрлэг биш сурган хүмүүжүүлж боловсруулдаг цэцэрлэгт орсон, би харин тушаал дэвшсэн. Тушаал дэвших чиь хүсэх юм биш байна гэдгийг яс мах эд эс ширхэг нэг бүрээрээ мэдэрч байна. Хэрэгт хэрэггүй хурал, уулзалт, хүлээн авалтанд заавал оролцох үүрэгтэй, ажлын төрөл хариуцлага гэнэт өндөр түвшинд нэмэгдэнэ, хуучин хийдгээ давхар хийнэ, гэртээ орох цаг оройтно, амрах цаг багасна, яахав авууштай нь цалин үл ялиг нэмэгдэнэ. Тэгэхдээ ажлын ачаалал цалингийн өсөлт 2 авцалдахгүй байх шиг санагдаад байгаа хэхэ. Хичээнээ гээд л зүтгээд байгаа бүдрээд уначихгүй л бол. Ойрд надаас юм хүссэн, туслахыг гуйсан хүмүүст БОЛОМЖГҮЙ гэж байнга шахуу татгалзаж байгаа. Хэлэхээс өөр арга алга. Өөрийнхөө цаг заванд их харамч болоод байгаа. Яагаад гэвэл ажлын өдөр өглөө 6.00-д босно, гэрийн ажил, өөрийн болон охидын бэлтгэл гээд 2 цаг бужигнана. 8.00-с гараад багыгаа хүргээд 8.30 ажил эхлэнэ. Орой 21.00 хүртэл зогсоо зайгүй ажиллана. Хариад гэрийн ажил, хийх зуур том охин хажууд дагаастай өдрийн тайлангаа зогсоо чөлөөгүй ярьна, бага тэр доогуур зууралдаастай анхаарал татах гэж дуулна бүжиглэнэ хөөрхөн хэхэ. 22.00 гэж багыгаа, 23.00 гэж томыгоо унтуулаад 24.00 хүртэл хань ижилтэйгээ 5 үг сольж тайван 5 минут сууна. Маргаашдаа бэлдээд ус цасанд ороод 01.00 цагт орондоо орно. Хагас сайнд үдээс өмнө ихэвчлэн ойр зуур эмнэлэг, охидын сургууль цэцэрлэгийн ажилтай, үдээс хойш нь гэр бүлээрээ гарч орох ажлаа амжуулна (ойр зуурын худалдаа), хааяа гэртээ сууж ажлаа хийнэ. Бүтэн сайнд чадвал өөрөө сэртэлээ нам унтаж 7 хоногийн нойроо авна, босоод гэрийн их цэвэрлэгээ хийж дэлбэрсэн царайтай хүн тааваараа гэртээ өнждөг юм. Дундуур нь найз нөхөд аав ээж ах дүүстэйгээ холбоогоо алдчихгүйгээр ярьна, бичнэ. Тэгээд энэ хэмнэл алдагдахаар, ялангуяа хагас бүтэн сайны цагаас хүн хороох гэхээр харамлаад үхчих гэж байгаа юм чинь хэхэ. Ингээд өөрийгөө харсан чинь одоо л нэг том болж байна даа гэж жоохон тоосон. Нэг найз маань маш чухал царайтайгаар ажил гэдэг чинь хийж чаддаг хүн дээр овоордог юм, чаддаггүй хүн завтай байдгийн гэж хэлсэн. Тийм бол ажлыг хийж чадаад байнаа даа хэхэ. 

1 comment:

  1. Пээшгээ чи минь ээ, хоногт 5хан цаг унтдаг юм чинь хагас бүтэн сайнаа хайрлаж хямгадахаас яахав. Би өөрийгөө завгүйг гайхаал байдаг чамайг уншаад өөрөөсөө ичлээ, шаал худлаа ярьж явсан байна. Би бол яаж ийж байгаад 7 цаг унтаад байдиймаа.
    Их ажилсаг хүн байнаа, угаасаа завгүй хүмүүс л их зүйл амжуулдаг байх.

    ReplyDelete