Pages

Monday, November 20, 2017

Гурван Х


Хурал, Ханиад, Холголт. 

Дотоодын ч бай, олон улсын ч бай, өчүүхэн жижиг ч бай хуралд оролцохоор томилогдоод явахаар өвөл зун хавар намар харгалзахгүйгээр ханиад хүрнэ, энгийн үед өмсөхгүй албаны хувцас өмсөхөөр тэрийгээ дагаад гутлаа солингуут холгоно. Энэ 3 Х бол сүүлийн хэдэн жил хамтдаа шүү дээ. Хурал хуй яахав жилд 3-4 удаа энд эсвэл өөр мужид болдог тул 2-3 хоногоор явна. Тэр үед хэлэлцүүлэх ажлаа бэлтгэнгээ өдөр тутмын ажлаа амжуулаад хурлын өмнө үл ялиг ачаалалтай байдгийн. Тэгээд хурлын үеэр хуралд суухаас өөр ажилгүй байдаг болохоор тэгдэг юм уу яадаг юм шууд ханиад хүрдэг болсон. За тэгээд хөлөө холгуулна, өмсөлгүй удчихаар тэгдэг юм уу, шалчийсан гуталтай явсаар тэгдэг юм уу бүү мэд. 
Энэ удаагийн хурал олон улсын хурал тул эх орноос минь хүмүүс оролцохоор ирсэн. Тэгээд манай ажлынхан бөөндөө оройн хоол иднэ гэсэн өдөр нь монголчуудтайгаа явах болчихоод ажлынхандаа учраа хэлтэл "аан монголчуудын уулзалт уу?" гээд инээгээд, шоолдог байна шд. Нөгөө сумогийн асуудалтай холбоотой намайг давхар шоолж байгаа нь тэр. Бас л эвгүй санагдсан шүү. Эх орноосоо гараад чиний биш эх орны чинь нэр гарна, элдэв асуудалгүй байгаа эх орон нэгтэнгүүд иймэрхүү хэл амны бай болно шүү гэдгийг хүмүүс минь ойлгоорой гээд нээх сайхан хэлчихье. 
Ээжийгээ явахаар 2 хүүхэд нь их сайн байх юм. Том нь аавдаа туслаад л дүүгээ харж хандаад, бага нь аавыхаа үгнээс гарахгүй, надтай байдаг шигээ уйлж урвайхгүй. Өглөөд л гэхэд надтай байвал хэд дахин дуудуулж байж сэрээд сэргэтлээ л нурж унаастай байдаг хүн цоглог босч ирээд ширээний ард суугаад цайгаа ууж байх юм. Би гэтэл хааяа хоосон гаргахгүй гээд ам руу нь халбагадана шүү дээ. Хүмүүжээд мундаг болчих юм. Ээж хэрэггүй ч юм шиг хэхэ. Эргээд ирсэн бөөн санасан хүмүүс, бага зууралдаастай, дахиад явахгүй тээ л гээд байх нь тэр. Том бишүүрхээд гэхдээ дагаж яваад л зогсоо зайгүй яриастай. Нөхөр чи надад олдохгүй шинжтэй гэсэн шд хэхэ. Би бас явдалдаа ядраад амармаар байдаг хэхэ. 

6 comments:

  1. би бас нэг өмсдөггүй гутал өмсчихсөн чинь хөлөө ямбийтал холгуулаад алингаа алдсан шд хэхэ

    ReplyDelete
  2. hehe. nuhurtuu haaya oldoj bgaach.kkk

    bi bas hani ijildee oldohgui l yavaa. kkk

    baga ni huurhun yumaa, manaih bas ta bitgii ajilla gesen, hehe.

    ReplyDelete
    Replies
    1. Tanai hun nuguu aldart Mongolchuudiin uulzalt deer baigaagui yu?

      Delete
  3. Хөл холгох ч лүд шүү. Лент этэр наагаад нэмэргүй юу? Монголчуудын уулзалт гоё болов уу?

    ReplyDelete
  4. Ккк харин хүүхэд хэнтэй байхаасаа их хамаарна аа. Манай зээ дүү гэхэд ээждээ, надад, эмээдээ аймар эрхлээд л унтаж өгөхгүй бүүвэйлүүлж мүүвэйлүүлдийн өдөр унтахдаа, аавтайгаа байхаараа аав нь за өдөр унтах боллоо, миний хүү хэвтээд унтаарай гэхээр нь шууд за гээд хэвтээд унтчихдаг бсан бгаам даа.

    ReplyDelete
  5. Tsagaan gaag shultei hoolond sain taaruulj hiigeed bainga ideheer haniadiig sain darna bas darhlaag sergeene. Bi suuliin jild barag udur bur shulunduu tsagaan gaa hiij idej baigaa. Bas yamar ch nartai uyer hul gar biye sain narand borluul haniadnii esreg natural D vitamin sintezjuuleh gol arga.

    ReplyDelete