Pages

Friday, September 29, 2017

Хүн чанар зулгаагаад байх юм


Нэг өдрийн дотор надаас тусламж хүссэн бүх хүнд татгалзаж үзлээ. Би хэзээ ч хэнд ч үгүй  гэж хэлж үзэж байгаагүй болохоор маш их хүч гаргаж ҮГҮЙ гэж хэлчихээд өөрөө шаналаад сууж байна. Татгалзсан шалтгаан нь ууртай байсан болохоор, жинхэнэ татгалзаад уурламаар хүндээ татгалзаж чадаагүйдээ бухимдсан байсан болохоор бусад тусалж болох бүх хүнд ҮГҮЙ гээд хэлчихсэн. 

- Уур хүргэгч ажлын дундуур залгаад л байв. Ярих боломжгүй тул авсангүй. Угаасаа өдрийн цагаар хувийн утсаар ярьдаггүй болохоор орой ажлаа дуусгаад эргээд залгав. Чам руу нэг зураг явуулсан байгаа тэрийг үзээдэх дээ гэж зарлигдав. Үзлээ, нэмэлт бүтээгдэхүүн байв. Орчуулга хэрэгтэй юм байх гээд орчуулаад явуултал, надад 3 ширхэг яаралтай хэрэгтэй байна аваад явуулаадах гэв. Надаас гуйсангүй, тушаах шахуу. Ямар үнэтэй талаар, мөнгөө хэзээ шилжүүлэх талаар үг ч дуугарахгүй байв. Бодвол би авч өгч явуулж бэлэглэх болтой. Гэдэн хөдлөнө биз дээ, утасны цаанаас олон юм ярьсангүй, гадуур үзээд хариу хэлье гээд таслав. Дэлгүүрт байдаг ч эд биш байв, тусдаа онлайн сайтаар бүртгүүлж захиалах эд байв. Нэг нь 6000 иен, 3 нь 18000 иен. Өөрийнхөө аав ээжид ч авч өгч чадахгүй байхад гээд тас орхив. Хэд хоноод өдрийн цагаар эргээд залгав, мэдээж ярих боломжгүй тул аваагүй. Орой дахиад залгав, миний захисан юм юу болж байна яаралтай хэрэгтэй байна. Гадуур бэлэн зардаг юм биш байна гэтэл нетээр захиад аваад өгчөөч гэж тушаах маягтай. Судалж үзээд хариу хэлье гээд тэвчээрээ алдахаас өмнө ажилтай байна гээд утсаа таслав. Шууд чадахгүй гээд хэлж болохгүй байсан учир нь аав ээж 2 минь итгэж хүндэлж явдаг ЛАМ юм. Даварсан лам нар бүх юмаа хүнээр хийлгүүлэх гэнэ, захиад авах гэнэ, аав ээжийгээ бодоод л чадахгүй гэж хэлж чаддаггүй. Тэр 2-ийг минь надаас болоод яачих ч юм билээ гэж бодоостой. 
Яг ингээд дургүй хүрчихсэн тэр нэг өдөр
- Найзын нөхөр залгаад эмчилгээнд явах хүнд байрлах газар олж өгөөч гэв. Урьд нь энд ирэхдээ манайд байж байгаад явж байсан болохоор надаас гэртээ байлгаж өгөөч гэж байгаа юм байх гээд буруу ойлгоод (ууртай хүн ер нь юмыг буруу ойлгож хүлээж авдаг) гэртээ байлгаж чадахгүй гээд л хэлэв. Үгүй ээ юу гэж танайд байлгахав, хямд байх байр юу байна л гэж асууж байна гэв. Түргэдсэн амаа бариад би мэдэхгүй, өөрөө энд амьдардаг хүн энд хямд байр хаана юу байна гээд мэднэ гэж юу байхав, харин наашаа их ирж очдог монголд амьдардаг хүмүүсээс асуу гээд татгалзаад МЭДЭХГҮЙ гэв. Би гэхдээ энд байдаг өөрийн танил хүмүүсээс асуугаад, эсвэл нетээс хайгаад өгч чадах байсан байх.
- Орой нь коохай залгаад та ... банканд данстай юу гэж байна. Байгаа гэсэн чинь та туслаач Монголоос наад банк руу чинь мөнгөн шилжүүлэг хийвэл шимтгэл хамгийн бага байдаг юм байна, та орж ирэнгүүт миний ххх банк руу шилжүүлээд өгөөч гэв. Уучлаарай гадаадаас мөнгө орж ирэхээр миний орлого гэж үзээд ирэх жилийн миний татвар нэмэгдэх тул ҮГҮЙ гэв. Тэнгэрт тултал татвар маань нэмэгдэхгүй л байлгүй дээ, олон юм ярилгүй тус болж болох л байсан. 
- Хамаатны дүү яриад нөхрийн өвөө наана чинь үзүүлэхээр явна, ууу гэдэг эмнэлэг гэнээ та ядаж хамгийн чухал эмчид үзүүлэх өдөр нь хамт байгаад өгөх боложтой юу гэж асуув. Он сар өдрийг асуугаад БОЛОМЖГҮЙ гэж хариу өгсөн. Боломж гаргаад тал өдөр ч болов чөлөө аваад очиж чадах л байсан байх. 
Гэв гэнэт л би ҮГҮЙ гээд хэлж чадахгүй хүн болгоны хүслийг биелүүлэгч болоод, өөрөө ядраад бухимдаад яараад сандраад байгаа юм шиг санагдаад дандаа ЗА гэдгээ МЭДЭХГҮЙ, ҮГҮЙ, БОЛОМЖГҮЙ гэдгээр сольж хэлж үзсэн. Ганц татгалзах ёстой юман дээрээ дуугарч чадаагүй байж тэрнээс болж бусдыг нь хохироосон юм шиг санаад хүн чанар зулгаагаад үнэн хэцүү байна. ҮГҮЙ гэж хэлэх чинь бас ийм хэцүү юм уу???

6 comments:

  1. ишшш, би бас тэр уур хүргэгчид уур хүрэв. Хүнд үгүй чадахгүй гээд хэлэхээр ёстой нээрээ өөрөө хүн чанартаа зулгаагдаад зовчихдог шдээ. Гэхдээ хүн бүхний хүслийг биелүүлэгч биш зарим нэг адармаатай асуудалтайд нь үгүй гэж хэлж сурах хэрэгтэй байхаа хоёулаа. Тэхээр одоо тайвширцгаая

    ReplyDelete
  2. Hyraagdaj baisan um genet tesersen bn shde,hund ugui gej helj chaddaggui hun neg bodliin syl doroi um shig...Unuudur 格好良かったgeed l bodchih.Albatai um shig gyij baidag humuus jaahan ch boltygai oilgoh bailgui.
    Ter lam geed baigaa hun yasan myyhai buduuleg mylgyy hun be,eej aav chin tiim huniig hundelj baidag toogui um,tiimiig ni meddeggui l bh daa bodvol.

    ReplyDelete
  3. Тэр өвөөд л туслах бж гэж жоохон харамслаа. Ер нь үгүй гэж хэлж сурах хэрэгтэй гэж боддог шд. Би бол үгүйг сайн хэлнэ, бас ууртай үедээ гэмгүй хүнд хорон үг хаяна. Араас нь нээх гэмшдэггүймөө ккк. Тэр банкны тухай бол үгүй гэдэг нь зөв гэж бодож бна, зөвшөөрлөө ч гсн татвар нэмэгдэх учраас надад мөнгө өгөх хэрэгтэй тэхээр хямд шилжүүлэг чинь ямар ч ялгаагүй гэж ойлгуулсан нь дээр. Би хүнээс юм гуйхдаа тухайн хүнд хүндрэл учруулах, ялангуяа санхүүгийн хүндрэл учруулах дургүй учраас хүмүүс ийм зүйлээ санаа зовоод хэлэхгүй бол надад л эвгүй.

    ReplyDelete
  4. "Даварсан лам нар бүх юмаа хүнээр хийлгүүлэх гэнэ, захиад авах гэнэ, аав ээжийгээ бодоод л чадахгүй гэж хэлж чаддаггүй. Тэр 2-ийг минь надаас болоод яачих ч юм билээ гэж бодоостой."!

    ҮНЭН ЗӨВ УУРЛАЖЭЭ.

    ReplyDelete
  5. yaag tegdii shd oomy gooood :( uurtuu amrah chuluu gagraj chadqu bhd
    100% oilgoj bnaa

    ReplyDelete
  6. Bair asuusan hun burt airbnb.com -iig zaaj ugch bai, hereglesen humuus n aild unegui baisnaasaa hamaagui tuhtai hamgiin sain uilchilgee mun hyamd.

    ReplyDelete