Pages

Monday, September 11, 2017

Сопрано

Сургууль цэцэрлэгүүдийн урлагийн үзлэгийн сезон эхэлж байна ерөнхийдөө. 
Бага охины цэцэрлэг дээр нээлттэй арга хэмжээ болоод, манай бяцхан хүүхэд ангиараа нээлтийн үг хэлж дараа нь бүжиглэх ёстой байв. Ээж нь эгчийх нь сургууль явах ажилтай байсан тул багыг аавд даалгав. Гэртээ учиргүй бэлдээд байсан хүүхэд байхгүй ээ, бодвол олон хүн хараад гацсан байхаа. Үгээ ч хэлсэн юм байхгүй, бүжиглэсэн ч юм байхгүй хөшөө мэт томоотой зогсож байгаад ирсэн байсан хэхэ. Бичлэг үзээд, өөрт нь үзүүлэх гэсэн зугатаж гүйгээд, бантсандаа гэртээ үгээ хэлж бүжиглэх шив дээ хэхэ. 
Томын сургууль ээлжит нээлттэй хичээлээ хийв. Анх удаа дуу хөгжмийн хичээл дээр нь сууж үзлээ. Хэлэх юмгүй, бүгд дуучид, бүгд хөгжимчид хэхэ. Би өөрөө нот мэддэггүй болохоор, дуу дуулж чаддаггүй болохоор, хөгжим дарж мэддэггүй болохоор биширсээр гарч ирэв. Зүгээр л нотоо хараад л дуулаад, хөгжмөө дараад явчих юм. Удахгүй болох урлагийн үзлэгтээ хоор дуу дуулахаар бэлдээд эхэлчихэж. Хоолой салгаж дуулах юм байна. Эрэгтэй сурагчдаас 2 нь тенор, эмэгтэй сурагчдаас 2 нь алто, 2 нь сопрано хоолойгоор дуулаад бусад нь зүгээр дуулаад явах юм гэнэ. Ээжийн үр нэг сопрано нь юм байна. Охиныхоо фен болоод л арч ирлээ. Гэртээ ирээд аавдаа дуулаад өгчих гэсэн чинь үгүй гээд тас гүрийсэн. Урлагийн үзлэг дээр ирж үзээрэй л гэсэн. 

1 comment: