Pages

Thursday, June 29, 2017

Гэмгүй гэмтэн

Хэн нэгний гаргаж буй ааш авир, уур уцаар, бухимдлыг хараад ялангуяа өөрөө тэр уураа гаргаж буй хүний бай нь болж байхдаа ээ бүү үзэгд ингэж шалтгаангүй байхад шалтаг хайж уурлах шиг муухай юм байдаггүй гэдгийг улам гүнзгий ойлгох юм. Зүв зүгээр байж байгаад л өөр асуудлаас болж уурлаж бухимдсан хүний аашаа гаргадаг бай болчих гээд байх юмаа. Ялангуяа эмэгтэй хүмүүс ихэвчлэн уурлах шалтгаан болсон хүндээ биш өөр хүнд уураа гаргах магадлал өндөр байх юмаа. Би чинь дандаа эрэгтэй, тэгээд өөрөөсөө ахмад, ажил амьдралын мундаг туршлагатай, хүний ая эв олоод сурчихсан хүмүүстэй ажиллаж байнга толгойгоо илүүлж суудаг хүн шүү дээ. Загнуулж зэмлүүлж ч үзсэнгүй. Дээр үед бичиж байсан даа өөр газартай хамт ажиллах болоод би өөрийн хэсгээ төлөөлж тэр ажилд гар бие оролцоод өөр хэсгийн нэг хүнд навс загнуулсан гээд л. Эмэгтэй хүн л дээ, тэгээд өөрийх нь зан ааш тавгүйтхээрээ тэрийгээ мань мэтэд гаргачих гээд байх болтой юм. Зүв зүгээр байж байгаад л загнуулах чинь бас эвгүй юм. Буруу юм хийгээд ажлаа баллаад хаясан бол яахав дуугай буруугаа хүлээхсэн. Зүгээр л тэр өдрийн тэр хүний ааш муутайгаас болж сайхан ааштай үедээ олж харахгүй, харсан ч уурлахааргүй жижигхэн өө олж харчихаад бухимдаад байх юм. Миний буруу биш болохоор бухимдлыг нь хүлээж авч чадахгүй эгдүү хүрээд тэр өдөр минь тэр аяараа онцгүй болчих юм. Дээрээс нь тэр хүний шууд удирдлага дор ажилладаг хүн биш, хамтрагч юм. Би өөрөө анзаарахгүй миний буруу байгаа бол улаан нүүрэн дээр минь хэлээд загнаад өгөөч, яагаад загнуулж байгаагаа би ойлгохгүй байна л гэмээр байх ч дуугай л өнгөрлөө. уучлалт харин гуйсангүй, миний буруу биш тул.  Өөрт нь бодож байгаагаа хэлвэл эндхийн ёс журамд үл нийцэх тул эндээ л бичиж бухимдлаа хөнгөлж байгаа нь энэ. Би бас ажил төрөл бүтээгүй үед уураа хэн нэгэнд ингээд гаргадаг байх вий дээ гэж өөрийнхөө үйлдлийг улам сайн хянах тухайд давхар бодов. 

4 comments:

  1. So, Japan iimerhuu yman dr yalgaagui ymmaaa, hetsuu shuu uur hureed,
    manaih surguuli blhr heleed hayachihdag blaa, yag ajil deer company bguulalgd ajillawal nad shig aaashtai hun hetsuu l bhda

    ReplyDelete
  2. монголд ч ялгаагүй. ааштай загнасан хүмүүс 80% нь бараг эмэгтэй. тийм болохгүй юмсан гэж л бодох юм

    ReplyDelete
  3. Манай проф эрэгтэй байж ёстой ааш муутай. Би заримдаа бүр яагаад ийм их ууртай юм бол гээд гайхдаг юм. Оюутануудруугаа орилж загнаад уйлаад байхад нь дуугй болчихгүй загнаад л байна. Тэгээд хэн нэгэнд нь ууралсан уураа бүгдэд нь гаргана. Муухай мэдрэмж

    ReplyDelete
  4. Би бол уураа яг тэр дор нь шууд намайг уурлуулсан хүнд нь гаргадаг ккк.

    ReplyDelete