Pages

Friday, June 2, 2017

Бас бус


  • Өөрт гарч буй цагаа ашиглаад номоо уншсаар л байгаа. Б. Сарантуяагийн Самар хатны ард гарсан. Над шиг түүх нийгэм талдаа 0 хүнд иймэрхүү уран зохиол болгосон түүхэн романууд сонирхолтой бөгөөд ойлгомжтой байдаг юм. Урд нь нэлээд олон жилийн өмнө Сорхугтани хатан гэдэг номыг нь бас шимтэн уншиж байсан. Одоо Л. Өлзийтөгсийн Үзэхийн хязгаар-тай үзэж тарж байна даа. 
  • Багынхаа даахийг үргээгээд хэхэ. Манай бага эгчийгээ бодвол эрт хэлд орлоо. Эгч нь хий настай 4-тэйдээ сайн ярьж чаддаггүй байсан тул 6 настайд нь үсийг нь тайрч байсан. Тэр үед монголд ийм ёстой юм гээд учрыг нь хэлээд багшаас нь асуусан чинь ухаан орчихсон том хүүхдийн үсийг битгий хусаач, охин хүүхэд энд үсээ хусдаггүй болохоор найзууд болон зарим нэг эцэг эхчүүд охиныг чинь өвчтэй гээд тоглохоо болих, гадуурхах магадлал байгаа тул энэ бүх эрсдлийг тооцоод шийдээ гаргаарай гэж байж билээ. Тийм болохоор сайн өдөр гар хүрээд жижигхэн болгож тайруулж байсан. Бага дээрээ бас тийм асуудал гарч ирэх нь ойлгомжтой тул асуулгүйгээр зүгээр тайраад л орхисон. Би өөрөө тайрсан. Анх удаа хэхэ. Эцэг эхчүүд болон багш нарт нь магтуулж дуусаагүй л байна. Мөөг хэлбэрийн засалт бол өөрөө тайрна гэхэд болно ийм богино хөөрхөн халимаг засалт хэцүү ёстой мундаг гээд л хэхэ. Нөгөө хөзөр мэддэггүй хүнд сайн мод очдог гэдэг шиг аз таарч эвтэйхэн тайрчихсан юм шиг байгаа юм. Жижиг үсний нэг л асуудал байна. Өглөөд эр арслан шиг л тас арзгар юм босч ирэх юм даа хаха. Бусдаар бол угааж хатаахад амар, ээж үс самнана гэж хөөцөлдөхгүй цаг их хэмнэж байна. 
  • Пүрэв гарагийн оройд нойр хүрэхгүй догдлоод байгаа. Мөддөө л догдлох байх хэхэ. Нихон тереби дээр шөнө 12 цагаас гардаг драма үзээдээ. Нээх тийм сэтгэл хямрааж, догдлуулаад би байсан бол яах бол гэж бодуулаад нойр сэргээгээд байгаа хэхэ. Хүн ер нь наснаас харгалзахгүй юунд догдлоно гэж бодож байна. Мэдээж зүрх сэтгэлийн асуудал шүү дээ хэхэ. Гол нь миний насны хүмсүүдийн амьдрал гараад байгаа болохоор их ойрхон хүлээж авч байна. Гол дүрийн хүмсүүдийн өмнөөс хямарч баярлаж гуниж байна даа. Өчигдөр бас л догдлоод нэг хэсэг хөрвөөсөн гэж байгаа. 
  • Халж эхэлж байна. 4 улиралтай байхаа болиод 2 улиралтай болж байх шиг байна. Би лав цув, нимгэн куртка өмсөлгүйгээр л өвлөөс шууд зун руу шилжээд байх боллоо. Хорхой шавьж дуугарч эхлээд, хөлс биенд наалдаад л онцгүй мэдрэмж эхэлсээн эхэлсэн. Аль болох завгүй байж энэ хэт халууны ард ажралгүй гараад авах хэрэгтэй байна. Завгүй бол анзаарах сөхөөгүй өнгөрчихнө, ноднин яг тэгсэн болохоор энэ жил бас пижигнүүлнээ. 
  • Том маань одоо л нэг шинэ хамт олон сургуульдаа дасч уусч эхэлж байна. Өмнө нь бага сургуулиа дурсаад л, төгсөлтийн арга хэмжээгээ уйдтал, залхтал эргэн дурсаад, завгүй байж л бага сургуулийн найзтайгаа заавал уулзаад, өглөөд найзуудтайгаа сургууль явах замдаа тааралдах гэж зориуд оройтож гараад байсан юм. Одоо шинэ ангийхан, шинэ найзуудын нэр сонсогдоод л ой муутай ээж нь найзуудых нь нэрийг тогтоож өгөхгүй мунгинаад л, юм ярихаар нь л тэр чинь хэн билээ гээд ядаргаа болж байгаа хэхэ. Хүний амьдралаа гэж хуучнаа орхиод шинэ рүү орохоос өгсүүлээд их л юм болох юм даа. 

4 comments:

  1. энд бас хавар намар бараг байхгүй болж байгаа, одоо бас халж эхлээд л байна.. Нодлин энд сүүлийн хорин хэдэн жилийн хамгийн халуун зун болсон.
    Хуучнаас шинэ хамт олонд шилжих их хэцүү санагддаг юм, том охин одоо ч алзахгүй болжээ..
    Бүр ой гарантайд нь үсийг нь авчихвал их амар санагдаад байгаа, жоохон томорвол өөрийнхөө толгойг өөрөө мэднэ гээд авхуулахгүй шүү дээ ккк

    ReplyDelete
  2. Би охиныхоо үсийг нь тайрч санаа амарсөөн, угаасаа өөрөө самнаж өгөхгүй сэгсийлгээд яваад байдгийн. Хүү бол 2 жил ургуулсан гэхэд халзан шахуу ккк. Хойтон үсний найр хийхэд тайруулах үсгүй нэг том асуудал байгөө. Охиноо бас хусаагүй ээ, би өөрөө ч хусуулж байгаагүйн гэнэлээ.

    Драма яг нэг тохироо нь бүрдэхээрээ дотор нь ороод гоё байдаг шүү.

    Охиноо шилжүүлж санаа амарсаан, намар дасах гэж юу болдог юм бол доо...

    ReplyDelete
  3. Neeree ene jil uvliin kurtiknees shuud short podvolk ru shiljsen shuu. bi germand hamgiin huiten uvluu uzlee gej ajliinhandaa gonshigonood bsan hamgiin huiten deeree hamgiin urtiig uzchihseen hehe

    ReplyDelete
  4. Энд бас халаад урсаад сууж байна.Манай хот агаарын бохирдол ихтэй болохоор цэлмэг өдрөө саарал тэнгэр байх юм.

    ReplyDelete