Pages

Friday, December 12, 2025

Цас

12 сарын эхээр энд энэ өвлийн анхны цас орсон. Аргагүй хойд нутаг юмсанж. Хүйтэн ч гэж хихи. 

Өөр улсын үхэр малыг амьдаар нь оруулж ирээд жил орчим тэжээгээд л шууд Япон үхрийн мах гээд л зарж борлуулж эхэлдэг дээ. Тэрэн шиг би ч олон жил энэ улсын хоолыг идлээ, японжоод даарах нь аргагүй гэсэн юм бодоод л сууж байна. 

Өнгөрсөн сар харьчихаад ирсэн. Токио дулаахан байсан. 7 хоноод ирсэн, орой бүр гараастай, хань минь юм хэлэхгүй байхад л бага охин яасан их гардаг юм, гарч орох гэж ирээ юу гэсэн хэхэ. Аргагүй шд намайг очно гэдгийг олон хүн мэдчихсэн, бүгд уулзая гээд байхаар чинь би яахын, уулзана шд хэхэ. Гол нь хуучин ажлын ...жилийн ой болоод хүмүүст очихоо мэдэгдчихсэн юм л даа. 3 орой нь хуучин ажлын 3 хүнтэй тус тусад нь уулзаад. Албан ёсны бишээр уулзая гээд, угаасаа ч найзууд, гол нь хамтад нь уулзаж болдоггүй нөхдүүд юм. 

Хуучин ажлын одоогийн том босс үүдэнд хүмүүсийг угтаж аваад гадаа зогсож байснаа намайг очингуут Пиглет ирчихлээ би орлоо гээд дагаад ороод ирсэн. Ерөөсөө хуучин ажлаасаа гараагүй, ажилласаар байгаа мэт санагдаад, сүүлдээ бүр ажлаа хий гээд би зураг авч барьчихсан л явж байсан. Хуучин том босс дараа хаана ажиллахаа заавал надтай зөвлөлдөнө шүү л гээд захиад, би за л гэсэн. Өөр 2 ч хүнээс ажлын санал ирээд нэг нь үндсэн ажил биш Монголд хийх төслийн ажил дээр хамтраач гэсэн болохоор за л гэсэн, нөгөөх нь үндсэн ажил болохоор бодноо гээд хариу хэлчихсэн. Арга хэмжээ дуусаад харихаар гартал босс бас үүдэнд хүмүүсийг үдэж өгөөд зогсож байснаа намайг хараад Пиглет 2 жилийн дараа ирээрэй, он гаргаад удалгүй бүртгэлдээ оруулна, хүлээж байгаа шүү гэсээр үлдэв. За, баярлалаа гэчихсэн, гэнэт өөр тийшээ явмаар санагдвал яах хүн юм байгаа юм бүү мэд. 

Эргэж ирээд нөгөө сүртэй олон сар бэлдсэн илтгэлээ тавьж санаа амарсан. Зэрэгцээд нөгөө ярилцлага гараад, энд бас тасгуудаас манайхыг сонирхож байвал үлдээрэй гээд саналууд ирсэн. Бодноо гэсэн хариу өгчихсөн. Хавар Токиод болох хуралд оролцохоор болов. Хамт ажиллаж байгаа залуус намайг саначихсан, ээлжилж хоол идсээр дампуурах шахаж байна. Хөөрхөн, хамт хоол идье гээд нэг нэгээрээ санал тавиад хүрээд ирэхээр чинь үгүй гэж чадахгүй тэгье гэж зөвшөөрсөөр тэр. Дараагийн илтгэл тавих залуус надаас л зөвлөгөө аваад байх нь тэр. Хамт илтэл тавьсан өөр 3 хүн байхад. Асуухад, харьцахад амар байдаг юм байлгүй дээ. 

Өөрийгөө магтуулах ч юм уу онгирох гэж бичээгүй шүү. Зүгээр л хийх ёстой юмаа дуртай дургүй байх нь хамаагүй, тэр ажлыг хариуцаж байгаа л бол хийсэн шиг хийгээд яваарай. Тэр дороо үр дүн гарахгүй ч заавал хийж дуусгасны үр дүн өөрт чинь үр өгөөжөө өгнө шүү л гэх гэсэн юм. Хуучин ажлынхан халуун дотно байсны шалтгаан бол чин сэтгэлээсээ 10 гаран жил ажилласны минь үр дүн, эндхийн саналууд бас хуучин ажлын үр дүнг харж байж л ирж байгаа. Хүний амьдралд учир холбогдолгүй зүйл хэзээ ч тохиолдохгүй, өмнөх нь байж байж дараагийн үйл явдал болно. Гол нь дараагийн үйл явдал эерэг байх эсэх нь чиний одоогийн үйлдлээс хамаарна л гэх гээд. Хичээгээрэй, хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө, заавал үр ашиг харж биш өөрийнхөө сэтгэлд нийцтэл ажлаа хийж байгаарай. 

No comments:

Post a Comment