Pages

Monday, January 22, 2018

Цастай виз


Яг одоо орж байгаа болохоор онцлов. Хэдэн жилдээ нэг удаа Токиод ингэж газарт унангуутаа хайлалгүй тогтоод орчин тойрон үлгэрийн кинон дээр л гардаг өвөл шиг сэтгэгдэл төрүүлэм цас ордог юм. Удахгүй дээ маргааш нь хайлаад л үлгэр дуусаа. 

Өнөөдөр өдрөөс хойш санаа алдаад сууна. Ноднин жилийг бодвол ч бас сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан мөртлөө л хямрах юм. Нээх ч хямрах юм биш л дээ уг нь, гэхдээ үнэн төвөгтэй санагдаад өөрийн эрхгүй нервтээд. Энэ улсад ажиллаж амьдрах зөвшөөрөл буюу визтэй холбоотой. Энд чинь хичээл ажлын шинэ жил нь 4 сараас эхэлдэг болохоор виз маань тэр үетэй ойролцоо дууснаа. Өмнө нь хичнээн их цаг барсан ч гэсэн 3 жилдээ нэг удаа болохоор ямар ч асуудалгүй байлаа шүү дээ. Сунгуулах хүсэлтээ өглөө,  хэд хоноод хооп 3 жилээр сунгана. Гэтэл ноднин жил анх удаа ердөө нэг жилээр сунгаж өгсөн. Ганцаараа бол хамаа алга шд, гэр бүлийхэн бүгд нэг нэг жилээр, хүний 4000 иэн. Дээрээс нь сүүлийн хэдэн жил Токиогийн цагаачлалын алба хүн ихтэй бүтэн өдөр болж байж материалаа өгөөд явна. Хариу ирэнгүүт дахиад бараг бүтэн өдөр дугаараа хүлээж байж хариугаа авна. Жилд нэг удаа ганцхан минийх бол яахав гэтэл ам бүлийнхээ хүний тоогоор ирж очно шүү дээ. Ингээд л цаг зав мөнгөөр шатаж өгч байнаа. Тогтсон ажил хийдэггүй (ажлын байраа байнга сольдог), гэрээ нь дуусч байгаа бол хамаа алга асуудалгүй, үг дуугүй олон дахин гүйхсэн. Энэ олон жил нэг газраасаа огт хөдлөөгүй гэрээ нь дуусаагүй байхад л жил жилээр сунгаад үнэн төвөгтэй байнаа. Хууль дүрэм зөрчөөгүй, гэмт хэрэг хийгээгүй, татвараа цаг тухайд нь төлөөд явж байгаа ямар ч зөрчилгүй хүн шүү дээ гэж бодохоор л хамаг ажил удсан санагдаад бухимдал төрөөд байгаа. Дам сонсохнээ (үнэн худлыг бүү мэд) 2020 олимптой холбоотой Токио дахь гадаад хүмүүсээ цэгцэлж байгаа гэсэн. Тэр нь хэдэн жилдээ хөдөлгөөнгүй ажиллах хүмүүст үнэн хүндрэлтэй юмаа л гээд бодон бодон санаа алдан сууна даа энэ үлгэрийн юм шиг цастай өдөр. 

5 comments:

  1. Визээ гэж. Цаг зав шингэсэн стресстэй ажил шүү.
    Энэ жил гэхдээ эргээд 3 жилээр сунгаж магадгүй юм даа тиймээ. Манай энд бол арай амар юм байна. Бөөн юм болж байж матриалаа бүрдүүлээд шууданд хийчинэ. Тэгээд л паспортаа буцаагаад шуудангаар авчина.

    ReplyDelete
  2. Харин дам дам виз чангарч байгаа сураг дуулдах юм... уншаад үнэн байжээ гэж бодов. Урт хугацааны виз гарахыг ерөөе :)

    ReplyDelete
  3. солонгост 7н жилийн турш нэг жилийн виз даруулж байна шд,, заримд нь 2оор дарж өгдөг гэсэн царай хардаг юм байлгүй надад дандаа нэг жил, нэг удаа бүр 6н сараар дарж өгсөн тэгээд тэр болгондоо 60 мянган вон билүү дээ арай л гомдмоор

    ReplyDelete
    Replies
    1. Тэр 6н сар чинь гадаад пасспортын хугацаатай хамааралтай биш үү? Би бас дандаа нэг жилээр даруулдаг бж бгаад 2 жилийн өмнө овоо 2 жилээр дараад өглөө, баярлаад бсан чинь уул нь 3н жилээр дарсан боловч миний гадаад пасспортын хугацаа 2 жилийн дараа дуусах бсан тул 2 жилээр гаргасан гэж бсан.

      Delete
    2. минийх тэр үед хичээлээ хаалгачихаад ирээрэй гээд 6н сараар дарж өгч байсан, паспортын хугацаагаар гэвэл уг нь ахиухан дарж өгмөөр л хугацаатай байгаа юм хэхэ.. Одоо бас юмаа бүрдүүлээд л сууж байна санаа алдаад ккк

      Delete