Pages

Monday, October 23, 2017

Намрын үнэр ба эгч


Надад намар үнэртэй санагддаг, яг өдийд гадуур явахаар намар үнэртээд, эгч минь бодогдоод жоохон гунигтай болдог. 2-3 байшингийн хооронд явж ажлаа хийдэг болохоор тэрүүхэн хооронд намрыг үнэрлээд авч байгаа юм. Өнөөдөр бүр их хурц үнэртсэн, 7 хоног хамт байгаад буцсан эгчийгээ санасан.
Анх ирээд хагас жил болж байхад эгч минь санасан сэтгэлийг минь дэвтээхээр бас өөрөө дэвтэхээр ирж байсан юм. Тэр үед том маань 3 хүрэх гээд, эгч маань хүнтэй суугаагүй байж. Яг л өдийд ирээд хамт хэд хоног байж байгаад буцсан. Явахад нь охин битгий яваач гэж гуйж уйлаад эгч минь нулимсаа арчаад л цаашаа орж байж билээ. Түүнээс хойш амьдрал баян болохоор эгч минь хүнтэй суулаа хөвгүүдтэй боллоо, би бас дахин нэг охинтой боллоо. Аль аль талдаа амьдрал гээчийг үзэж туулан 2 биенээ гэхээсээ илүү ар гэр үр хүүхэд гэж гүйгээд таарав. Энэ жил л эгчийгээ хажуудаа авч ирээд эрхэлмээр санагдав, санаагаа хэлэв. Эгч уухайн тас зөвшөөрөв. Ажил амьдралдаа нухлагдсан бусад улс (аав, ээж, бусад эгч нар) бид 2-н санааг цухуйлгах төдийд ойлгохгүй, дэмжихгүй байхаар нь 2-лаа хуйвалдсан. Би энд байдгаараа байгаад л, эгч харин бусад хүмүүст ажлаар ирж байгаа, тэр тусмаа өөр мужид очно (хамтарч ажилладаг газар нь угаасаа өөр мужид байгаа тул ор үндэсгүй зүйл ч бас биш л дээ), зөвхөн ирж буцахдаа манайхаар 1, 1 хоноод буцна гэж хэлэхээр тохиров. Яг л хар багынх шигээ бүтэн 7 хоног 2-лахнаа хичнээн сайхан байв, энэ олон жил өдөр болгон холбоотой байсан мөртлөө л ингэж уулзах, хамт байх сайхан байсан. 2-лахнаа гэдэг нь манай 3 ажил, хичээл, цэцэрлэгтээ явдгаараа яваад би амралтаа аваад бид 2 өдөржин хамт гэсэн үг л дээ хэхэ. 7 хоног бол жирэлзээд л өнгөрсөн. Энэ удаад эгчийг явах болоход бага маань зууралдаад уйлж хоцров. 2 талд бид 2-ийн чин хүслийг ойлгож нууцыг маань хадгалж байгаа хань нөхрүүддээ талархав. 

Яаж зүгээр байхав дээ худлаа хэлж хуйвалдсан гээд шийтгүүлээд амжсан. Хэнд юунд гэж үү? Цаг агаарт, 7 хоног тувтан бороо ороод бүр сүүлд нь далайн хар шуурга болоод, эгчийг явангуут нар гарч тэнгэр цэлмэх шив дээ. Цаг агаараас бусад нь асуудалгүй байсанд талархаж байнаа. 

2 comments:

  1. Ямар гоё юм бэ. Би тэрүү жил нэг эгчтэйгээ хоёулханаа зугаалсан тэгэхэд хоёр биендээ илүү дотноссон юм байна. Газар дээр ганцхан эгчтэй л дээ. Одоо нэг эндээ авчирч зугаалах сан гэвч ажил амьдрал зав олгохгүй л юм. Манай хүн чинь наддаа жаахан томроод байдаг боловч хоёулахнаа байхаар бас их амь өө.. хэхэ. 2019 оны төлөвлөгөөндөө оруулнаа. Эгчийгээ авчираа гэж.

    ReplyDelete
  2. yamar ataarhmaar, bas yasan goyo yum be. egchtei esvel duutei bsan boloosoi. tsagiig saihan ongoruuljee

    ReplyDelete