Pages

Thursday, July 6, 2017

Асаалттай танк болох юмсан


Хэд хоногийн томилолтоор яваад (жил бүр 2-3 удаа, 2-4 хоногоор явдаг л даа) нүд, чих, тархиа баясгаж хажуугаар нь ходоод гэдсээ бас баярлуулчихаад ирлээ хэхэ. Тэгээд яахав дээ өөрийгөө голдгоороо голоод, гэхдээ бас ийм хэмжээний уулзалтанд төлөөлөөд явуулаад байгааг бодоход би хоосонгүй ч юм уу гээд хажуугаар нь өөрийгөө хуурчихаад л. Мэдээж голсон сэтгэл нь давамгай хэвээрээ, хэзээд голсоор байх болно.
Энэ хүмүүс чинь ядрана гэж мэддэггүй юм байх л даа гэх гэсэн юм гол нь хэхэ. Манай хамгийн том босс хамт явсан, ёстой пижигнүүлж өгсөн, би ч хөлд нь чирэгдчих гээд л хэцүү байлаа. Угийн мундаг хүн л дээ. 3 бүтэн өдрийн ажил л даа. Босс эхний өдөр байхгүй, би яахав өнчин ишиг шиг эхний өдөр ганцаараа хийх ёстой юмаа амжуулаад л бас ч гэж амжилттай гэж мэд. 2 дахь өдрийн өглөө босс маань шунгинаад л ороод ирж байгаа юм. Намайгаа бас мартахгүй гэж мэд, гүйж ирж уулзчихаад л бусад боссууд дунд ороод суучихна, бас асуудал гараад хэцүүдсэн үед туслаарай гээд байгаа юмаа нээрээ. Тэр хүн мэдээж өөрөө бүх юмаа асуудалгүй л аваад гарна шүү дээ. Үгүй тэгээд хэлүүлчихээр бас бэлдсэн хэхэ. Тэнд байгаа нэг хүнтэй танилцмаар санагдаад боссд хальт хэлсэн байсан юм, тэгсэн оройн хоолон дээр хөөрхөн гүйж ирээд дагуулж очоод танилцуулаад түс тас түмпэн шанага болгож өгчихөөд л гүйгээд явсан. Өчүүхэн жижиг гэлтгүй хүсэлтийг минь мартахгүй үргэлж биелүүлж өгдөг хөөрхөн шүү манай босс. За одоо жинхэнэ сэдэв. Энэ Япон хүмүүс ядардаггүй юм байх даа, нэг жоохон унтчих юмсан гээд өглөөд залхуурч хэвтдэггүй юм байх даа л гэх гэсэн юмаа хаха. Ээж нар ч тэр, аав нар ч тэр ер нь бүгдээрээ. Би гэхэд онц ажилгүй бол амралтын өдөр баталгаатай 9 хүртэл тас унтана шүү дээ. Гэтэл энэ хүмүүс чинь намайг босоод brunch (өдөр өглөөний цайны холимогоо) бэлдэж байх үед өдөр юу идэхээ яриад явж байх нь онгорхой цонхоор сонсогдох юм. 5 минут зүгээр суухгүй хүмүүс юм. Би чинь одоо нэг том ажлын ард гарахаараа гавьяа байгуулсан хүн шиг өөртөө амралт өгдгийн, энэ хүмүүс тэгэхгүй юм. Тэгээд учир юунд байгаа тухай өөрийн хэмжээнд жаал судалж үзлээ л дээ. Хар багаас нь сургачихдагт л хамаг учир нь байна. Цэцэрлэг бол асуудалгүй албандаа яваад дуусна, бага сургуулиас эхлээд дуу хөгжим, бүжиг балет, спорт гээд хичээл тарангуут нь явуулаад, амралтын өдрөөр нь явуулаад амралт гэдгийг мэдрүүлэхгүй өсгөөд. Амралт гэхээр гэртээ юу ч хийхгүй өнжих биш хаа нэг тийшээ агаарт гарах, ууланд авирах, усанд сэлэх байдлаар өнгөрүүлнэ. Дунд сургуулиас эхлээд бүр аймшиг, орой секцээ тарж ирээд эргээд нэмэлт хичээлдээ яваад 9 цагт ирээд даалгавраа хийгээд 11 гэж унтаад өглөө хар эрт босно. Хагас бүтэн сайн өдөр ч ялгаагүй дүрэмт хувцастай хүүхдүүд хаа сайгүй. Ингээд амралтгүй, юу ч хийлгүй 5 минут сууж үзээгүй хүмүүс тэр хэмнэлээрээ гүйхэд бие сэтгэл нь бэлэн байдаг ажээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гэтэл миний бага нас цэцэрлэгт ганцхан жил, бусад үед эгч нартайгаа гэртээ, сургуульд өдөр эсвэл өглөө ээлжинд аль нэгэнд нь хичээлдээ яваад 7 хоногт 2 удаа пионерын ордны дугуйлан бусад үед таг гэртээ. Бидний үед бусдаасаа илүү байх гэж биш бусдыгаа гүйцэх гэж давтлаганд явдаг байсан тул явж үзээгүй. Зуны 3 сар тас зуслан ямар ч олон нийтийн ажил байхгүй. Их сургууль ялгаагүй, хичээл тарлаа номын санд сууна эсвэл найзууд. Ажилд орлоо илүү цагаар бараг ажиллаж үзээгүй тараад гэртээ. Бөөн л дураараа дургисан хүн чинь энд ирээд өөрийгөө юунд хамаг цагаа барсанаа ойлгохгүй гутрах юм даа. Хааяа нэг асдаг байсан танк одоо хаа нэг унтардаг болсон, унтардаггүй танк л болчихмоор байх юм. 

4 comments:

  1. heleed yuu gehew.
    So oyuutnuud yalgaagui l honoj unjuud, ajillaad bhiin. Bi l gatsanaaraa miaraad yadarch uhlee gd maani megzem shig unshij suuhiin.
    Yostoi l 5 min zugeer suuhgui har uurees serehiimaa ene solognoschuud bas.
    Ugluunii hun gd nom unhsij uzsenuu? ter ug nih zugeerm ehleed ovoo herejuulj bsn suuldee bhguiee mongoliin huuli 3 honog bolson doo.

    ReplyDelete
  2. найз маань япон босстой байсан. монголд ирэхээрээ жинхэнэ пижигнүүлдэг. дагаж намирсан хүмүүс бүгд ядрана. тэгээд нэг удаа найз маань та ядардаггүй юмуу гэсэн чинь "ядрал яахав дээ. гэхдээ доод тушаалын хүмүүстээ харуулж болохгүй шдээ. орой орондоо ороод ийм цараайтай байдаг" гээд урвайсан ядарсан царай гаргаж үзүүлээд инээсэн гэсэн

    ReplyDelete
  3. танай том охин дунд сургуульдаа ороод шөнө орой хүртэл завгүй байдаг болсон уу? Манайд хэмнэл өөр байсан шүү бидний багад. Одоо бас тийм биш болсоон элдэв сургалт давтлага явуулаал бвал бхаар, эцэг эхчүүдийн хүүхдээ анхаарч өндөр шаардлага тавих нь ихэссэн. Миний бодлоор хүүхдэдээ тааруулаад алтан дунджийг олох нь хэцүү юм шиг санагддаг. Солонгос, Япончууд хүүхдүүд хэт их ачаалалтай байна хүүхэд нас нь байхгүй боллоо гээд өөрсдийгөө тэгээд бдг. Хүүхэд насыг нь булаачихгүйхэн шиг тэхдээ бас зохистой ачаалал өгөөд тааруулаад явах юм сан, энэ зун ч сайхан дураар нь орхисоон. Намраас шинэ сургуульд орно бүхнийг шинээр эхэлнэ дээ :)

    ReplyDelete
  4. бичлэгээс нь жоохон хөндлөн юм бичив сорри.
    нээрээ л их ядардаг болоод бн шүү гэхдээ л чи мундаг аа өөрийгөө голохоо багасгаарай за юу :)

    ReplyDelete