Pages

Monday, April 24, 2017

Нэг тийм

Багыгаа гаргаснаас хойш худалч хүнд анх удаа гарав хэхэ. Өмнө нь бичлэгүүд дээрээ бичдэг байсан, дурьдаж  байсан, хамт ажиллаж байгаад 2 жилийн өмнөөс гэрээт хугацаа нь дуусаад өөр тийшээ шилжсэн залуутай хамт оройн хоол идэнгээ уулзав. Хамт ажиллаж байх үед сардаа, эсвэл улиралд нэг хамтдаа гарчихдаг байсан. Багыгаа ч гаргалаа, тэр залуу ч шилжээд явлаа, би ч улам завгүй боллоо гэх мэт шалтаг мундах биш дээ. Ярьж ярьж, товлож товлож нэг юм уулзах шив. Жилийн өмнө өөрөөс нь биш өөр нэгнээс эхнэр нь өндгөвчний хавдартай болсон гэж сонсож байв. Өөрөө надад хэлж байгаагүй болохоор бие нь яаж байгаа тухай асууж зүрхэлдэггүй байв. Өнгөрсөн Баасан гаригт хамтдаа уулзах үед нэлээд ядарсан харагдав. Өөр мужид ажиллаж байгаа ч гэрийхэн нь эндээ байгаа, 4 дэхэд Токио орж ирээд 2 охинтойгоо байж байгаад буцаж байгаа тухайгаа ярив. Бас амьдарч байгаа дүүргээсээ нас барсан хүнээ бүртгэлээс хасуулах тухай ярив. Эхнэр нь өөд болсон бололтой...асууж чаддаггүй...би буруу ойлгоод байгаа ч юм шиг...бага охиныхоо дунд сургуулийн төгсөлт, ахлах сургуулийн элсэлтэнд хариуцлагатайгаар очсон тухай ярих...эхнэрийн ээж тусалж байгаа...эхнэр хэвтсэн...гэх мэт замбараагүй яриан дундаас би юу ч ойлгоогүй. Намайг хэн нэгнээс сонссон байх гэж бодсон болоод учир битүүлэг ярьсан бололтой. Өнөөдөр ажил дээрээ ирж байж эхнэр нь аль 2 сард өөд болсон тухай, тэр тухай хэн нэгэнд хэлэхгүй байхыг хүссэн тухай олж сонсов. Харамсах, өрөвдөх, гуних...нэг тийм уйтай. Ямар хэцүү байгаа бол, яавал би жоохон тус болох бол, энэ л амьдралын давааг хэцүү ч гэлээ даваад гараасай, охидыг нь өрөвдөөд болдоггүй. 

Monday, April 10, 2017

Бүтэлгүйтэж дуусах биш дээ би


Зөндөө олон үйл явдал болсон. Ямар сайндаа сакура цэцэглээд дуусч байгааг сайн анзааралгүй пижигнэтэл гүйсэн байна шүү дээ. Нэгтгээд бичнээ, урт л болох байх.