Pages

Thursday, June 26, 2025

Дотоод гоо сайхан

Энэ улсад ирсэнээр төөрөлдсөн гэх үү аль нэг урд насандаа бас охин нь байсан болов уу гэмээр эрхэм 2 хүн надад бий. Хойд нутагт (минийхээр) ирэх болсон шалтгааны нэг бол энэ 2 эрхэм билээ. Хэдхэн жил ч гэлээ хажууд нь байх гээд.
Давраад ээж аав 2 минь гэж дуудаад байгаа. Сард нэг удаа гэртээ харьж, ээж аавдаа эрхэлж хонодог болсон. Өнгөрсөн сард очиж хоноход энийг унш даа гээд өгсөн зүйлийг нь өөрийнхөөрөө орчуулан хүргэх гээд ороод ирлээ. 

Нас ахих тусам ил тод харагдаж эхэлдэг хүмүүний амьдрал. 
  • Сэтгэл хөдлөл ДУУНЫ ӨНГӨӨР 
  • Цэвэрч байдал ШҮДЭЭР 
  • Гоо сайхан байдал БИЕЭЭ ЦЭХ авч явахаар 
  • Өөртөө итгэлтэй байдал АЛХАА ГИШГЭЭГЭЭР 
  • Амьдралын хэмнэл БИЕИЙН ГАЛБИРААР 
  • Эрүүл саруул байдал ХУМСаар
  • Хүмүүжил хэрхэн ХООЛЛОЖ байгаагаар 
  • Зан ааш БИЧГИЙН ХЭВЭЭР 
  • Боловсрол ЯРЬЖ БАЙГАА БАЙДЛААР 
  • Зовлон үзсэн байдал нь ГАРНЫ байдлаар 
  • Салах үед МӨН ЧАНАР нь танигдана
  • Орлого нь өмсөж буй ГУТЛААР нь илтгэгдэнэ
  • Амжилт нь ТАНИЛУУДААР нь мэдэгдэнэ
  • Амьдралын хэв маяг нь НҮҮРНИЙ ӨНГӨөр 
  • Амьдралын ачаа нь НУРУУНЫ хэлбэрээр
  • Сэтгэлийн сайхан НҮҮРНИЙ ХУВИРАЛААР 
  • Аз жаргал нь ИНЭЭМСЭГЛЭЛЭЭР 
  • Боломж (бүх төрлийн) нь ЭЕЛДЭГ байдлаар 
тус тус илэрнэ гэнэм. 

Блогоор минь эргэж тойрдог та бүхэндээ баярлалаа. Би нь 観音様 байгаа газар ирсэн. Одоогоор ажил гэр гээд нээх гарч орохгүй, ажилдаа ирж очих нь бүр 2хон минутын газар болохоор энэ хавиараа л эргэлдээд байгаа. Ядаж байхад халуун болоод гарч орох ч сонирхол байхгүй, намраас л орж гарах санаатай. Баахан хүнийг наашаа ирээрэй гээд дуудчихсан мөртлөө дагуулж явж юу үзүүлэхээ ч мэдэхгүй хэхэ. 7 сард эхний зочин маань ирнэ гэж байгаа, яадаг юм байгаа юм. Машингүй бол бас хэцүү газар юм, тэгж байгаад жолооны үнэмлэх энэ тэр бодохгүй бол ч бүтэхгүй шинжтэй. 

No comments:

Post a Comment