Pages

Sunday, April 27, 2025

365

 хоногийн чөлөө маань дууслаа. 

Нэг жилийг туулах явц маш удаан, бүр хором тутмыг бие, сэтгэл, ой ухаан, эд эсээрээ мэдэрсэн. Нэг жилийн ард гарсаны дараа тэр бүгд хормын төдийд дууссан гэдгийг бас мэдсэн. Жилийн дотор зөндөө их юм амжуулж чадсан өөрийгөө олж харсан. Зөв явж зөндөө их хүнд хайрлуулж хүндлүүлдэгээ мэдсэн. 

Амьдралын нэг мөчлөг гэх үү номоор бол нэг бүлэг маань дууссан. Дараагийн бүлгээ үнэн цоглог эхлүүлж байгаа. Өмнөх бүлгээсээ ихэнх хүмүүсээ чирээд ирсэн. Тэгээд шинэ хүмүүс зөндөө нэмэгдэж байгаа. Тэгээд л энэ хэдтэйгээ дараагийн түүхээ бүтээнэ дээ. Мэдээж гол дүр нь би хэхэ. 

No comments:

Post a Comment