Жил болгон аргагүй л хойд нутаг юм гэж үглэсээр. 10 сар дуусаагүй байхад энэ улсад анх удаа өвлийн хувцасаа өмсөж эхлээд байна шүү дээ. Токиогоос даруй 10 хэмээр хүйтэн гэхээр хөөрхий дааралгүй дээ гээд өөрийгөө өрөвдчихөөд сууж байна.
Ажил гэрийн хооронд алхаад 10 минут зайтай, хүнсний дэлгүүр болон ойр зуурын хэрэглээний зүйлс зардаг газрууд, тэр битгий хэл залхуурсан үедээ ороод хооллочих хоолны газар хүртэл эргэн тойронд минь байгаа. Гэхдээ л юу ч байхгүй. Миний хүсээд байгаа орж заншсан дэлгүүр (хэрэглэдэг зүйлээ маш их гамнаж байгаа, төв суурин руу орохоороо нөөцлөнө хэхэ), хааяа нэг кино үзмээр үед орчих газар (ямар шинэ кино гарч вэ гэж хайж цаг болон үзэх гэж мөнгө үрэхгүй), үйлчлүүлдэг банкны маань АТМ (бэлэн мөнгөгүй амьдарч сурч байна = нэг ёсондоо мөнгө үрэхгүй, илүү мөнгө төлөөд 24 цагийн дэлгүүрийн АТМ хэрэглэж болно л доо), шуудангийн салбар (бас л 24 цагийн дэлгүүрийг ашиглаад хэдэн цагийн хоцрогдолтой ч гэсэн шуудангаа явуулж чадаад л байгаа), оройн цагийн гудамжны гэрэлтүүлэг (аймхай юм болохоор оройн цагаар гэрээс цухуйхгүй, хичээл ном уншаад үр бүтээлтэй гэж) гээд амьд явахад учиргүй хэрэгтэй биш ч гэлээ байхгүй. Машингүй л бол хөдөлгөөн шууд хязгаарлагдаж байгаа юм. Гуталнаас өөр унаагүй би нэг тийшээ явах гэж талдаа цаг гаран алхаж очоод ажлаа амжуулаад буцаад алхаад, маш эрүүл амьдарч байна. Гээд таалагдахгүй зүйл байсан ч өөртөө эерэгээр эргүүлээд амьдарч л явна.
Үндсэн зорилго болсон ажил маань харин сүпер амжилттай байгаа. Хамт олон маань гэж яасан ч сайн хүмүүс таарчихав. Монголын тухай намайг ирсэнээс хойш учиргүй судлаад, өдөр бүр сонирхсон юмаа асууцгаагаад, дан ганц ажил гэхгүй сонирхолтой байгаа. Энэ хэд маань Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн тал дээр их ач холбогдол өгөөд, надаас уучлалт гуйх нь халаг. Ер нь гүнж аятай л ажиллаж байна. Гэхдээ маш ажилсаг, дуулгавартай, зарим нэг зүйлийг сайн хийж сураагүй ч ер нь бол сайн гүнж шүү. Мэдэхгүй чадахгүй юмаа би ч их асуух юм, энэ хэд маань ч уйгагүй зааж өгөх юм. Овоо туршлагатай болоод буцахаар шинжтэй. Зорилго маань биелж л байвал болоо доо. Богино хугацаагаар ирсэн болохоор орчин огт хамаагүй, насаараа энд ажиллаж амьдар гэвэл харин арай өөр асуудал болно л доо.
Төв суурин газар үлдсэн залуус маань 11 сараас эхлээд энүүгээр ирцгээж надтай уулзацгаах байх. 6 сард очиж ажилласан газар шиг үзэж харах юмгүй болохоор надтай уулзмаар бол ирээрэй гэсэн эхнээсээ машинтай болсон, уулзахаар очиж чадахаар болсон гэх мэтээр хөөрхөн ирцгээх л юм хэлээд байгаа. Чухам яг ирэх үгүйг бүү мэд дээ.
Удахгүй ажлаар эх орон руугаа нэг явчихаад ирнэ дээ. Овоо хэдэн жил харьсангүй, хэр өөрчлөгдсөнийг очиж харчихаад сэтгэгдлээ бичнээ. Хүйтэнд очиж байгаа нь тиймхэн болохоос бусдаар ажлаар ч гэсэн дээ ээждээ нэг харагдаадхаая гээд хоног тоолох нь халаг хүлээж байна. Ажил болохоор чөлөөт цаг байхгүй, өглөө гараад орой унтах гэж л харих байх даа. Очиж байгаа нь их юм даа.
No comments:
Post a Comment