Pages

Tuesday, September 3, 2019

Үл ойлголцол

Бодож байгаа зүйлээ харилцан ярьж байгаа хүндээ 100% зөв ойлгуулна гэдэг чинь их хэцүү юмаа. Нөгөө хүнээ надаас юу хүсч байгааг мэдрэнэ гэдэг чинь ямар их мэдрэмж шаарддаг эд вэ бурхан минь.
Ядаж байхад Япон хүмүүс чинь оньсого таалгаж байгаа мэт л битүү утга санаатай зүйл ярих юм. 
Холуур явсан гайг өөр дээрээ дуудсан. Ажлаасаа халагдаж байгаа хүн санаагаар уначихсан миний яриаг сонсооч гээд ирэхээр нь хичнээн завгүй байсан ч сэтгэлийн дэм өгөх гээд жоохон ярилцаад хэлж ярихаа зөвөөр ойлгуулалгүй нөгөө хүнээ улам сэтгэлээр унагаав. Зүгээр л уучлаарай завгүй байнаа гэчих байсан юм шд гэж бодохоор л харамсаад барахгүй юм. Өрөөлийг болон өнгөрсөнийг өөрчилж чадахгүй ч өөрийгөө болон ирээдүйгээ өөрчлөх бүрэн боломжтой. Энэ үгийг бодоод дээрхи болон байнга асуудал үүсгэдэг өөр нэг нөхөр гэх мэтийн хүмүүсийг тоохгүйг хичээж байна. Тэртээ тэргүй миний хэлсэнийг хүлээж авдаггүй, өөрчлөгдье гэж хичээхгүй байгаа хүмсүүдэд хайран цагаа бараад яахав гэж бодоод жоохон хөлдүү болж байгаа. 
Энэ 9 сарaac 10 сарын эхний 10 хоногийг дуустал маш их ажилтай. Ард нь гарч амьсгаа авчихаад гэгээлэг сайхан бичлэг оруулнаа. 




No comments:

Post a Comment