Pages

Thursday, May 18, 2017

Юм юм


  • Бага маань овоо бие даагаад очингуут зууралдаад байх нь гайгүй, өөрийгөө нэг юм болгоод л тоглох үедээ тоглоод, ном унших үедээ уншаад (уншиж өгч байсныг тогтоочихсон хэхэ), дуу дуулаад. Ээж тэгэнгүүт өөртөө гаргах цагтай болоод, оройд уншиж амжаагүй байсан, бэлгэнд авсан номнуудаа бага багаар ахиулаад А.Пүрэвмаагийн  Цэцгэн титмийг гараасаа гаргачихсан. Одоо Ч.Ганжавхлангийн Автуус ба амьдралыг уншиж байна. Дараа нь... зөндөө олон ном байгаа хэхэ.
  • Нас явнаа гэж, хамгийн түрүүнд арьсан дээрээ мэдэрч байна шд. Бас ч гэж залуу насны илэрхийлэл болсон батга гараастай, гэвч эдгэрэлт нь их удааширсан байна. Хуучин чинь өнөөдөр гарлаа, маргааш идээ татлаа, шахлаа, нөгөөдөр тав тогтлоо, хэд хоногоос тав уналаа эдгэрлээ. Одоо бол гарлаа, маргааш таг хэвээрээ, нөгөөдөр бас хөндүүртэй хэвээрээ, дахиад хэд хонож байж нэг юм дараа дараагийн үе шатандаа орж байна. Тэвчээртэй байж цагийг нь олж арга хэмжээ авахгүй бол сорви нь үлдээд толбо болоод байх юм. 
  • Том охин ид шилжиж байна. Өөрөө анзаараагүй ч байж мэднэ, би тэгтэл их хувирч байгаагүй. Харин охин овоо өөрчлөгдөж байна. Аль болох ойлгох гээд хичээж байна. Гэхдээ багшийх нь хэлсэн ёсоор үе үе хүчтэй гэдгээ мэдрүүлж байгаа. Дунд сургуулийн асар их туршлагтай багш хэлсэн юм. Яг одоо шилжиж байна гээд орхиж болохгүй, заримдаа дураар нь орхи, гэхдээ өдийд л сүр хүчээ үе үе үзүүлж байхгүй бол хэнийг ч тоохоо больж чаддаг, задардаг үе гэж хэлсэн. Үнэн тул үгэнд нь орж үе үе хүчээ мэдрүүлж уян хатан болгож байна. 
  • Өдрөө сайхан эхлүүлье гэвэл өөртөө болоод хайртай нэгэндээ өглөөд битгий үглэж бай гэсэн сургааль сонсов. Охины багш хэлсэн хэхэ. Хүүхдүүддээ юм хэлж үглэж яншмаар бол оройд тэрийгээ хий, өглөөд битий хамаг аашийг нь хөдөлгөж бүтэн өдрийг нь нураа гэсэн. Анзаараад байхад би угаасаа өглөөд дуугай шахуу, эсрэгээрээ эрхлүүлээд таардаг юм байна. Гол шалтгаан нь өөрөө гүйцэд сэрээгүйтэй холбоотой байхоо, юун хүнд үглэх хэхэ. 
  • Заримдаа тэнэг юм шиг ажиллаж байгаа өөрийгөө гайхах юм. Юуны төлөө ингээд гүйгээд байдаг байнаа, жоохон тааваараа амарч болохгүй юу гээд бодогдох л юм. Тэгэнгүүтээ өөрөө өөртөө ажил хаялт хийгээд өдрийн талыг завтай бол тэгэх юмсан ингэх юмсан гэдэг хүслээсээ биелүүлж үзэв. Дорхноо уйдсан, угаасаа ажлаа хийхгүйгээр би бол би биш гэдгээ мэдсэн тул дахиж олон юм бодолгүй дуугай ажлаа хий гэдэг үр дүнд хүрсэн. 
  • Free market гэж энд үе үе болдог юм. Хүмүүс янз бүрийн хэрэглэж байсан юмаа зардаг газар. Хувцас, тоглоом, эртний эдлэл гээд юу л бол юу байна. Би хүний ялангуяа ямар хүн хэрэглэж байсныг нь мэдэхгүй бол хуучин юм огт сонирхдоггүй, авдаггүй. Гэтэл хүмүүс их авах юм. Танил япон маань тэртэй тэргүй чиний хүссэн юм хэрэглэж болохоор байдалтай байгаа юм чинь шинээс хэд дахин хямд үнээр авах хэрэгтэй гэсэн. Тэгээд тэр хэмнэсэн мөнгөө эрүүл хоол хүнсэнд зарцуулдаг гэв. Нээрээ л эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь муу муухай биш, харин хоол хүнс нь сүпер айл л даа. Гэхдээ би сураагүй тул аль аль талдаа хэмнээд шинийгээ, эрүүл хүнсээ авахаа бодъё доо.
  • Сүүлийн хэдэн бичлэг алга болчихгүй овоо тэсч байна шүү. 5 жилийн хөдөлмөр маань алга болсон гэхээр хаа нэг харамсах юм. Хэрэгт хэрэггүй их юм бичсэн юм байлгүй дээ гэж бодоод хаа хамаагүй юм бичихээ байсан хэхэ. 

5 comments:

  1. би ч бас учиргүй шилжиж бариагүй шдээ, багадаа шилжээгүй хүн цэвэршихдээ хамт шилждэг гээд байна лээ ккк

    би бас хүний хуучин юм авах дургүй ээ, мөнгөө цуглуулж байгаад шинийг авбал ядаж сэтгэлд ч сэвгүй дээ тэ

    ReplyDelete
  2. huue ter batga bas nadad bnaa, sayhan neg batga garaad, amindaa oroldoghui edgeeh chin edgesniihgee daraa tolbo bolood uldchih yum, sonin. haaya neg ilj uzcheed l guij bna hehe.

    by, saruul-uhaan

    ReplyDelete
  3. Хайртай хүмүүсээ өглөө битгий үглэж бай. За энийг л хэрэгжүүлэе. Заримдаа нойр муутай хоноод босохоор аашмаатаад байдаг юм би.

    ReplyDelete
  4. бага нь "муухай 2 нас" гэдэг үе рүүгээ орж байна уу? Манай бага эгчийгээ бодоход нилээд ширүүн хүн гарах шинжтэй, өдий жоохноосоо өөдөөс цор цор хийгээд эхэлцэн. Эгч нь эсрэгээрээ хэтэрхий даруухан, уур уцаараа ч олигтойхон тэсрээд гаргачиж чадахгүй шахуу.

    Гэснээс тэр шилжилт нь хэдэн наснаас юм болоо? Бие махбодийн хөгжилтэй нь уялдах байх даа? Мөөм ургаад эхэлсэн, хэзээ менстрац эхлэх юм бол гээд айгаастай. Зан ааш нь одоогоор хэвэндээ л байна

    ReplyDelete
  5. Цэцгэн титэм уншсан шүү, Сахиусан тэнгэрийг нь эхлээд уншсан биздээ? Их өвөрмөц ертөнцтэй бүсгүй шүү, аальгүй, ааштай, цоглог, бас хорон ккк тэхдээ хайр татам.

    ReplyDelete