Pages

Wednesday, May 10, 2017

Яагаад?

Ойлгохгүй 2 зүйл надад байх юмаа. Байнга тохиолдох юм. Яагаад? гэсэн асуулттай л үлдэх юм. 
Эх орноосоо өөр газар ажиллаж амьдарч үзээгүй хүнийг бол ойлгоноо, угаасаа манайд хувийн болоод хувьсгалын бүх ажлаа гар утсаараа амжуулж байгаа болохоор ажлын цагаар ч бай амралтын өдөр ч бай гар утас дуугарлаа л бол хичнээн ажилтай, бүр хуралтай байсан ч хүмүүс утсандаа хариу өгөөд байдаг болохоор тэрэн шигээ санаад тэр холоос миний хэрэг гарсан үед хэд болж байгааг ч тоохгүй залгадаг байх. Харин энд олон жил ажиллаж амьдарч байгаад буцсан хүмүүс ажлын цагаар, хуралтай үед, хэн нэгэнтэй хамт ажиллаж байгаа үед хувийн утас дуугарахад хариулах нь байтугай зарим албан газрууд хувийн утсаа ажилд орохдоо хувцасны өрөө, шүүгээндээ үлдээж ордог дүрэм журамтайг мэддэг хүмүүс залгачихаад утсаа авсангүй, хүн яаралтай ярих хэрэгтэй байхад чинь, завтай бол хурдан эргээд залга гэх мэт үйлдэл хийх юм. ЯАГААД? 
Дараагийх нь орчуулгын хүсэлттэй холбоотой. Үндсэн ажлаасаа илүү үзээд орчуулга хийх хүсэл надад байдаггүй. Танил тал, найз нөхдөөр дамжуулж гуйсан үед нь ажлаасаа түр гарч очоод орчуулгыг нь хийх боломжтой бол үнэ хөлс гэлтгүй, тэр байтугай замын зардал ч авалгүй хийгээд өгдөг юм. Олон хоногоор байх хүмүүс нэг удаагийнхаар зогсохгүй, энэ чигээрээ үнэ хөлсгүй яван явтал нь орчуулга хийж өгөхийг хүснэ. Шууд чадахгүй гэдгээ хэлнэ. Заримдаа япон талын хүн нь чамаар хийлгэмээр байна гэж гуйна, ажилтай бол үгүй л гэдэг. Үнэхээр тус болъё доо хүний газар хэцүү байгаа байх гээд гол нь яг таг цагаа хэлээрэй гэхээр таг алга болчих юм. Эргүүлээд би ажлаа зохицуулах хэрэгтэй байна цагаа хэлнэ үү гэхээр өө өөр хүн олчихлоо гэх юм. Тэрийгээ асуудлаа шийдсэн даруйдаа мэдэгдчихэж болдоггүй хэрэг үү. ЯАГААД? 

3 comments:

  1. Юу болсон буцааж мэдэгддэгүй нь бидний хариуцлагагүй зантай холбоотой байх.

    ReplyDelete
  2. эхний яагаад бол ёстой сонин хүмүүс байна, хоёрдох яагаад бол эргүүлээд хэлчихэд яахав дээ

    ReplyDelete
  3. яагаад тэгдгийг нь өчнөөн жил эх орондоо ажиллаж амьдарсан, амьдарч буй би ч ойлгодоггүй ээ.

    ReplyDelete