Pages

Monday, April 10, 2017

Бүтэлгүйтэж дуусах биш дээ би


Зөндөө олон үйл явдал болсон. Ямар сайндаа сакура цэцэглээд дуусч байгааг сайн анзааралгүй пижигнэтэл гүйсэн байна шүү дээ. Нэгтгээд бичнээ, урт л болох байх. 

Нөгөө л сургууль цэцэрлэгийн асуудлууд шүү дээ хэхэ. Цэцэрлэг гэхдээ бүтэлгүйтэл биш ээ. 3 сарын сүүлийн 7 хоногийн Даваа гаригт дүүргээс ярив, бага охин тань дүүргийн цэцэрлэгт орох боломжтой болсон, гэхдээ таны 2 дахь сонголт болох цэцэрлэгт гэсэн мэдээлэл өгөв. Яг үнэндээ сонгож байхдаа гэрийн ойр, охины насны хүүхдийн орон тоо ихтэйг л сонгосноос биш аль нь ямар цэцэрлэг гэж судлаагүй юм. Тэгсэн миний 2 дахь сонголт бол энэ жилээс манай дүүрэгт шинээр нээгдэж байгаа, 1 настай 6 ба 2 настай 6 нийт 12 хүүхдийн орон тоотой цэцэрлэг байж. Ямар ч хамаагүй, цэцэрлэг бүтэж л байвал үг дуугүй өгөх гээд л санаагаар унаад байсан хүн хаа байхав голоод хэхэ. 2 настан болохоор дээшээ харж суралцах хүүхэд байхгүй байх нь гээд, гэхдээ үнэндээ одоо өгч байгаа ажлын цэцэрлэгээс даруй 3 дахин хямд ч гэлээ охиноо бодоод бүр төсөөлж өрөвдөөд дассан сурсан орчноосоо холдоод хэцүүдэх байх гээд, дээрээс нь хэтэрхий хожуу мэдээлэл ирсэн болохоор ажлын цэцэрлэг шинэ хичээлийн жилдээ бэлдээд охины нэрийг бүх л зүйлс дээр наахыг нь наагаад хадахыг нь хадчихсан цуцлахад хэт оройтсон байв. Ингээд дүүргээс хэтэрхий хожуу мэдээлэл өгсөн тул өмнөх орохоор сонгосон цэцэрлэгийг 4 сарын байдлаар цуцлах боломжгүй, 5 сард орон тоо гарвал харин цуцланаа гээд хариу өгчихсөн. Орон тоо гарсан ч цуцлахгүй байхаа даа. 
Том маань бага сургуулиа дүүргэв, найз нараасаа салаад төгсөлтийн баяр дээрээ хэдэн дотно найзаа тэврээд л уйлна лээ, ээж дагаж уяраад л. Ямар сайндаа SNS-р ангийхантайгаа холбоотой байхыг нь зөвшөөрөхөв дээ. Хаврын амралтаараа найзуудтайгаа байнга холбоотой байсан, хичээл нь эхлээд аль аль талдаа завгүй болцгоочих байх л даа. 
Дунд сургуулийн нээлт болж нэлээд бүтэлгүйтэл болсоон. Охины сургууль дүрэм журам ихтэй хатуу сургууль. Тэрийгээ ч элсэлтийн танилцуулга дээр хэлж байсан. Өөрөө сайн нягтлалгүй охины үгээр хийж алдсан зүйлс, нягталсан ч өнөөх л монгол зангаар элсэлтийн баяраар яав л гэв гэж бодоод эвгүйтсэн зүйл тохиолдсон гэж байгаа. Сургууль мэдээж өөрийн гэсэн дүрэмт хувцастай бас тэмдэгтэй, тэрийгээ очиж хэмжүүлж захиалдаг газартай, хаврын амралтаар хувцас бэлэн болсон гэж дуудагдаад очиж авсан юм. Охин учиргүй судлаад л энгэртээ ингэж тогтоох нь гээд л ааваараа энгэрээ цоолуулаад тэмдгээ зүүв. Минийхээр бол дагалдаж ирсэн сүлбээрэн зүү, жижиг дөрвөлжин цэмбэ 2-ыг ашиглаж дүрэмт хувцасаа цоолохгүй хийх ёстой байв. Ганцаараа зүтгээд дийлсэнгүй, охин тэр цэмбийг зуны хувцсан дээрээ сүлбээрэн зүүгээрээ тогтоох юм гээд л томроод далд хийгээд байв. За за гээд хэлсэнээр нь орхив. Гэтэл яав, миний хэлсэнээр тэмдэгээ цэмбээ цоолж тогтоогоод сүлбээрэн зүүгээрээ цэмбээ энгэртээ тогтоох байсан байв. Нээлтэн дээр ёслолын арга хэмжээ гээд бүх элсэж байгаа сурагчдад энгэрт нь гоё цэцэг зүүдэг болохоор эхний өдөр мэдэгдэлгүйгээр өнгөрсөн ч охин маань шударга гэж юүхэв багшдаа очоод тэмдэгээ буруу тогтоочихож маргааш зөв тогтоож ирнээ гээд хэлчихсэн байсан. Баригдаагүй үед чимээгүй өнгөрч сураагүй, шударга хүн л дээ. Би бол ашгүй дээрээс нь юм зүүчихлээ гээд дуугай өнгөрнө хэхэ. Муухай зан шүү бас. Дараагийн бүтэлгүйтэл үс хэхэ. Мөр шүргэх хэмжээний л урт үстэй бол боох ёстой (заавал хар, хар хөх эсвэл хүрэн өнгөтэй элдэв чимэглэлгүй боолтоор) гэж хэлж байсан юм. Охин үсээ тайруулья гэж гуйгаад би халуун болтол тайрахгүй гэж гэдийгээд, эцэст нь нээлтэнд явах үед нь дээд талыг нь нийлүүлж боогоод доод хэсгийг нь задгай тавьсан. Арай ч нээлт болж байхад элдэв анхааруулга ирэхгүй байх гэж бодсон. Ангидаа оронгуут нь багш нь анхааруулга өгөөд тас шударга манай охин сануулга авангуутаа айгаад боолтоо задлаад өөрөө боох гэж үзээд бүх үсээ хамж боож чадахгүй тэгээд самгүй болохоор бүтэлгүйтээд баларсан байна лээ. Дээд ангийхан болон эцэг эх бас бус зочид бүгд байраа эзэлсэн хойно шинээр элсэж байгаа сурагчид алга ташилтан дор гаднаас орж ирдэг юм. Гэтэл манай охин гэж сэгсийсэн үстэй, тэрэндээ бантаад улайсан амьтан орж ирсэн, охиноо өрөвдөөд уйлах шахав. Нөхөртөө загнуулав, өдий том болсон хүүхэд өөрөө үсээ самнаж сураагүй, чи урдуур нь орсоор байгаад энэ үр дүнгээ хар даа гээ хэлүүлэв. Өөрийгөө өмөөрөөд, зундаа халимаг болтол нь жижиг тайруулаад, тэр нь боолтонд орох хэмжээний ургаж амжаагүй үед нь дахиад тайрдаг, бага сургууль үсээ задгай тавьж болдог болохоор өөрөө үсээ боож сур гэж хэлэх завшаан үнэндээ гарч байсангүй гээд. Бөөн дурсгал хаха, дурсгалын зурган дээр сэгсгэр үстэй охин, санаа зовж үрчийсэн ээж 2. Бас нэг алдаа. Сургуульдаа ирж очихдоо өмсдөг арьсан гутал байдгийн. Тусгай загвартай гэж байгаа. Тэр гутлыг нь авч өгөхдөө бас л дутуу шалгасны гайгаар буруу өнгө авсан гэж байгаа. Хараас өөр өнгө авахыг үл зөвшөөрнө гээд цагаан дээр хараар бичсэн байтал охиноосоо ямар өнгө авах вэ гээд бор гэнгүүт борыг нь аваад өгчихдөг бас л сүрхий ээж шүү. Одоохондоо анхааруулга аваагүй л байна, болохгүй бол будуудна даа, тэгэхгүй бол бас нэлээд үнэтэй эд шүү. Энэ хүүхэн өөрөө бүтэлгүйтээд дуусахгүй, үр хүүхдээ хамруулаад л явах юм даа, яаана даа яаана. 

5 comments:

  1. yamar aihtar duremseg gazar ve

    ReplyDelete
  2. ээ ээж охин хоёр баларсан байна, одооноос үсийг нь боолгоод сургачихөө кк.

    ReplyDelete
  3. Би бас юмыг дутуу товчилж уншаад хэрэгт орох тохиолдол нэлээн гардаг. Их хатуу дүрэм журамтай газар хэцүү юм байна. Манай энд бол дүрэмт хувцас байхгүй, дур дураараа амар. Угаах юм л дийлдэхээ больчихоод байгаа даа.

    ReplyDelete
  4. Надад ол дүрэм үнэн таалагдаж байнаа, бага ангид байхдаа их эсэргүү охин байж билээ. Формондоо дургйү болохоор эсэргүүцлээ илэрхийлж заавал доор нь өмд өмсдөг байж билээ. ГЭтэл өнөөдрийн өндөрлөгөөс хархад дүрэмт хувцас хамгийн сайхан санагдах юм ккк

    ReplyDelete
  5. жижигхээн бүтэлгүйтлүүд байнөө, тиймэрхүү юм байх байх. Манай охин үсээ боох, самнах дургүй... сэгсийлээ гэж аавдаа байнга загнуулаастай. Мэдээж ээж үсийг нь самнаж сургаагүй гээд буруудна, тэгээд саяхан богиносгоод тайруулцөөн амар.

    ReplyDelete