Pages

Wednesday, March 8, 2017

Болсон явдал


Уйлж унжих өдөр байвч инээх өдөр бас ирдэг гэж нээрээ. Өмнөх бичлэг дээр бөөн бүтэлгүйтлүүдийн талаар бичсэн дээ. Тэрийг бичээд удаагүй байтал яасан гээч бага охин бас цэцэрлэггүй болсон гэж мэд хэхэ, уйлах хэцүү инээх хэцүү ёстой нээрээ хий нь гарсан дугуй шиг л шалчийсан даа. 

Том охины сургууль бүтсэнгүй гээд урвайлттай, огт сургуульгүй биш дээ гэсэн шүү юм бодоод өөрийгөө хуурсан болоод явж байсан юм. Аль 12 сард дүүргийн цэцэрлэгт 4 сараас явуулах хүсэлтээ гаргаад мэдээж бөөн бичиг цаасаа бүрдүүлээд өгсөн юм. Дүүрэгт угаасаа их найдаагүй, дүүргийхэд орж чаддаггүй юм. Харин ажлын газрын цэцэрлэг бол одоо болтол ямар ч асуудалгүй байсан чинь яасан байх уу энэ жил танай хүүхдийг авах боломжгүй гэсэн хариу тас хийтэл ирвээ. Ийм шулуухан биш л дээ, мэдээж эхлээд цэцэрлэгт хүсэлт гаргасанд баярлалаа бла бла энэ жилийн хариу гарлаа, харамсалтай нь танай хүүхдийг үргэлжлүүлэн авах боломжгүй бла бла, удахгүй дүүргийн цэцэрлэгийн хариу гарахаар боломж гарч магадгүй тул бла бла. Шууд л унжийсан гэж байгаа. Хамгийн чухал юм чинь явж явж цэцэрлэг болж таарсан. Хийгүй дугуй ажлаа хийсэн болоод л багыгаа яах тухай элдэв арга чарга хайгаад л. 4 сард юу ч болсон ээлжийн амралтаа аваад охиноо харна, тэр болтол нөхрийг шөнийн ажил олох талаар бодолцоод 5 сараас би ажилдаа нөхөр өдөрт охиноо хараад шөнө ажилдаа явах гэсэн тун ч харгис шийдэлд хүрсэн. Хөөрхий хань минь хэзээдээ ч амрах юм гэж бодоод бүгдээрээ буцъя, том охиноо төлбөртэй ч болов гайгүй сургуульд өгөөд багыг хувийн цэцэрлэг олж өгөөд олон өрөөтэй зай ихтэй орон байрандаа аав ээж нар ах дүүстээ ойрхон амьдрах минь гэж нөхөртөө хэлээд үзлээ. Яаруу, сандруу, халшрамтгай эцсийн шийд бүрэн гараагүй байхад шантарлаа, дуугай ажлаа хий бүх юм бүтнэ гээд тоож сонсоогүй. Нөхрийн төрсөн өдөр болов, бид гадуур хооллодог юм л даа нэгнийхээ төрсөн өдрөөр тэгээд хаана юу идэх үү гэсэн чинь гэртээ цуйван идье гэв. Ажлаасаа эрт гараад гэртээ орохдоо дадал ёсоор шуудангаа шалгав. Дүүргээс охины сургуулийн эцсийн хариу ирсэн байв. Мэдээж харьяа сургууль л биз гээд тоосонгүй. Гэртээ ороод хоолоо хийхээр зэхэж байхдаа за бас нэг онцгүй мэдээгээ үзчихээд хоолоо хийе даа гээд дугтуйг задалсан. Юу байсан гээч, нөгөө заавал оруулах гээд зүтгээд, бүр харьяа газар нь нүүж очих гээд бүтэлгүйтээд байсан улсын мөртлөө хувийн сургууль шиг мундаг сургуульд оруулахаар боллоо гэсэн хариу байсан гээд л бод. Би бөөн баяр, хэзээ ч баярлаж байгаагүйгээр баярлаад л гэрээр нэг юм болсон. Харин том охин уйлсан. Ээж нь охиноо ойлгож байнаа, дассан сурсан найз нөхөд, орчноосоо холдоно гэдэг тийм амар биш ч гэлээ, хэзээ нэг цагт өөрийнхөө зам мөрийг хөөхөөс өөр арга байхгүй тул эвлэрэх хэрэгтэй гээд жаал тэвэрч уйлуулсан. Хүүхэд юм болохоор ээжийгээ ингэтэл баярлаж сайхан ааштай байхыг ойрдоо хараагүй байх дорхноо инээд алдчихсан л ээж жоохон хүүхэд шиг хөөрөөд гээд шоолж байсан. Юун нөгөө буцах, улсын сайн сургуульд төлбөргүй сурах боломжийг ашиглаад нөхрийгөө өдөр шөнөгүй ажиллуулах сонголтоо хийв. Маргааш нь ажил дээрээ очоод л ажил гээчийг чинь хийж өгнө биз дээ. Ширээний утас дуугарлаа, төв оффисоос ярьж байна, охиныг чинь энэ жил бас цэцэрлэгт авах боломжтой боллоо та яах уу? Өгнө, баярлалаа гээд өрөөгөөр нэг орилов хаха. 
Ингэж л би хийтэй дугуй болсон юм даа. Нөхөр шоолоод л чи минь бас ийм цагаан царайтай, байнга инээдэг бил үү гээд л хэхэ. 
Тэр үед бурхан дээрээс намайг хараад
- томыг чинь сургуульд асуудалгүй оруулах гээд байхад нүүж сууна гэж нервтээд тэрийг чинь бүтээхгүй гэж би бас завгүй байлаа
- цэцэрлэг дандаа асуудалгүй шууд бүтдэг юм биш, ийм их асуудал бэрхшээл болдгийг мэдэж ав гэж ойлгуулах гэсэн юм
- хүссэний чинь хэрээр асуудал үүсэхгүй байгаад талархаж сур, болох ёстой юм шиг хүлээж авдагаа боль 
гэж л хэлэх шиг болсон. 
Харин нөхөрт болохоор за залуу минь ажил амьдралаа өөрчлөх цаг чинь болжээ гэж хэлсэн гэсэн хаха. 

6 comments:

  1. хэхэ ёстой сайхан мэдээ удаа дарааллан ирээд дүүрэн хийтэй дугуй болжээ

    ReplyDelete
  2. :) gkkkk huuhduudiin ajil tsaanaas buteed bh shig bdiimaa.
    Manai tsetserleg bas changa shuu :) manai ohinii tsetserlg bas haagdaad, bugd l tsetserleg n yaanaaa gsn ulsuud bsn bi 1 uduriiin dotor l ashgui tsetserleg olson. bur ulsiin sain tsetserleg shuu gkkkk :)
    Huuhdiig tenger iveedeg ym shig bna leeee :

    Hiitei dugui amjilt! gkkk

    martaar 3 ohin shn bayarlaarai

    ReplyDelete
  3. yamar goe medeenuud ve. bayar hurgey. huuhdiin tsetserleg uneheer hamgiin chuhal zuil yum bna gedgiig ene jil mederlee. nuuj suuh bolhooroo hamgiin turuund tsetserleg ni yu bilee, yaah bilee gej boddog yum bna.

    ReplyDelete
  4. Нээрээ тоглоом хийж байгаа юм шиг сонин хачин байна. Ямар ч гэсэн эцсийн дүн нь санаанд хүрсэн нь болж. Энэ хүүхдийн сургууль цэцэрлэгээс өөр чухал юм амьдралд байхгүй болчихсон юмаа даа гэж би боддог ккк.

    ReplyDelete
  5. Үнэхээр сайхан пост байна, ид шид юм шиг хачин жигтэй санагдаж байна шүү.
    Монголд гэтэл гээд харьцуулбал ярих юм их байна шүү.

    ReplyDelete
  6. их хичээл зүтгэл гаргаж, бас сэтгэл санаагаар намирсны хүчинд бүтсийн бишүү ккк. Юм болгонд өөрийн гэсэн учир шалтгаан, бас үнэ төлбөр гэж байдгийм шигээ. Нервтээгүй амгалан явжийсан бол бүтээчүү гүйчүү. Юутай ч хоёр зулзагаа сайн сайхан сургууль цэцэрлэгтэй золгуулаад авсым чинь ажил амьдрал нь жигдрээд явчиж байгаан байнөө.

    ReplyDelete