Pages

Wednesday, March 15, 2017

Голос

Энд ирсэнээс хойш Орос гэдэг юм болгоноосоо холдчихсон байжээ. Хааяаа нэг Оростой холбоотой мэдээ гарахаар чихээ дэлдийлгээд сонсох гэхээр давхар орчуулга яваад сонирхол бууруулчихдаг юм. Гэтэл саяхан хар багаас чихэнд хоногшсон тэр хэлээрээ сонсож, үзээд ийм сайхан байдаг бил үү дээ гэж бодлоо. Электрон жаал гээд л кино гардаг байсан даа тэрний дууг сонсоод бага насандаа гэртээ ганцаараа үлдчихээд л Орбит сувган дээр тавьж байгаад тв үздэг байсан маань санаанд орсон. Хамаг дурсамж сэдрээсэн тул ажлын зав гарангуут л youtube ороод Оросын Голос, Голос Дети гээд үзэж өгсөн. Миний сонсох дуртай байсан дуучид болох Дима Билан, Миладзе 2 лав наставник хийж байна лээ.  Яг л хэвээрээ, яасан ч нас нь явдаггүй улс юм бэ дээ? Мэдээж огт мэдэхгүй дуунууд зөндөө байна лээ. Манайх бас удахгүй энэ шоуг хийх юм гэсэн байхаа. Та хэд бас сонирхоод үзээрэй. Бусад улс орны VOICE шоунаас Оросых илүү дотно сайхан санагдлаа. 

Wednesday, March 8, 2017

Болсон явдал


Уйлж унжих өдөр байвч инээх өдөр бас ирдэг гэж нээрээ. Өмнөх бичлэг дээр бөөн бүтэлгүйтлүүдийн талаар бичсэн дээ. Тэрийг бичээд удаагүй байтал яасан гээч бага охин бас цэцэрлэггүй болсон гэж мэд хэхэ, уйлах хэцүү инээх хэцүү ёстой нээрээ хий нь гарсан дугуй шиг л шалчийсан даа.