Pages

Monday, February 6, 2017

Асуудал үүсгэгч нь би өөрөө


Юм хөгжих тусмаа сонголт хийхэд, шийдвэр гаргахад улам бүр хэцүү болох юм (ялангуяа том хотод, хүн их төвлөрсөн газар). Том маань дунд сургуульд орох гээд, би гэж нэг юм мөрөөрөө харъяа сургуульд нь оруулчих юман дээр илүү ажил удсанаар он гарсанаас хойш нерв гээчийг чинь нэг барж өгсөн. Ерөөсөө л миний буруу. Алдаагаа жагсаавал:

1. Анх бага сургуульд ороход нь удахгүй буцчих юм чинь гэсэн сэтгэлгээгээр биш энд байнга биш юмаа гэхэд нэг хэсэгтээ амьдарна гэсэн бодолтойгоор нэмэлт давтлага өгүүлээд дунд, ахлах сургууль 2 нь хамтдаа байдаг сургуульд шалгалт өгүүлэх байж.
2. Нэгэнт тэгж чадаагүй тул улсын мөртлөө сайн дунд сургуульд өгөх боломжоо ашиглаад  дүүргээс зарладаг сугалаанд оролцоод чадахгүй бол шууд орхих байж.
Эхний алдаа бол нэгэнт өнгөрсөн. Гэхдээ бидний үед (их л дээр үеийн хүн болсон доо) ангийн хүүхдүүдээ гүйцэхгүй байгаа хүүхдүүд л нэмэлт давтлага авдаг байсан, гэтэл одоо бусад хүүхдээс илүү мундаг болохын тулд нэмэлт давтлага, сургалтанд суух юм. Сургууль яах үүрэгтэй болчихоод байнаа гэж бодоостой. 
2 дахь алдааны хувьд гэвэл манай амьдардаг дүүрэгт нэлээд олон дунд сургуулиуд байдаг бөгөөд зарим нэгэн онцлогоосоо болоод хүүхдийнхээ ирээдүйг нь бодолцоод эцэг эх нь амьдарч байгаа хаягийн дагуу биш өөр аль нэгэн сургуулийг сонгох эрхтэй байдаг юм. Яг манай харьяа сургууль гэвэл юугаараа ч алдартай биш, жирийн нэг дунд сургууль. Өөр нэг сургууль хөл бөмбөгөөрөө, бас нэг нь бейсболоороо алдартай байсан. Харин нэг сургууль сургалтаараа алдартай байсан бөгөөд тэр сургуулийн сурагчид төгсөөд мундаг ахлах сургуулиудад орсон үр дүнтэй байв. Би яахав тэр сургуульд охиноо өгчих санаатай хүсэлт гаргав (нэг хүүхэд харьяа сургуулиас гадна өөр нэг л сургуулийг сонгох эрхтэй). Хамгийн их хүсэлт ихтэй сургууль болохоор дүүргээс тусгай өдөр зарлаж хүсэлт гаргасан хүүхэд бүрт дугаар өгөөд сугалаа болгож сугалуулав. Тэр сургууль жилд 100 хүүхэд шинээр авах ба 400 орчим хүүхэд орох хүсэлтэй байсан бөгөөд мэдээж харьяа амьдардаг хүүхдүүд шууд орно. Энэ жил харьяа хүүхэд 100 гэвэл бусад хүүхдүүд шууд найдваргүй гэсэн үг. Гэхдээ харьяа хүүхдүүд бас өөр хувийн сайн сургуульд орохоор шалгалт өгөөд тэнцсэн хүүхдийн орон тоон дээр сугалааныхаа дарааллаар элсэх боломжтой гэсэн үг. Манай хүүхэд бол эхний 100 дотор сугалагдсан, гэвч орох шанс бараг л үгүй. Тэгэнгүүт ээж яах уу, ойлгомжтой, сургуулийн харьяа хэсэгт нүүж очихоор сэтгэл шулуудаад баахан байр хайсан. Тэр хэсэгт дандаа улсын мөртлөө мундаг сургуулиуд байдаг болохоор байрнууд нь бас их үнэтэй. Одоо амьдарч байгаа байрандаа олон жилийн өмнө нүүж орж ирсэн. Тэр үед хөлслөх гэж байгаа хүнд байр таалагдсан бөгөөд түрээсээ цагт нь төлж чадна гэж өөрөө үзвэл гэрээ хийгдээд явчихдаг сайхан цаг байж. Гэтэл сая яасан байх уу, хөлслөх гэж байгаа байрны түрээсийг 36-40 дахин үржүүлсэн хэмжээний жилийн орлоготой байж эхний шалгуурыг давдаг болсон байна. 4 жилийн өмнө хүн амины хэрэг гарсантай холбоотой ийм шаардлага тавьдаг болчихжээ (цагийн ажилтан байрны түрээсээ төлж чадахгүй, тэрнээс үүдсэн маргаанаас болоод байрны эзнээ хөнөөсөн). Тэгээд орох хүсэлтэй байгаа байраа сонгоод хүсэлт явуулангуут эхний шатан дээрээ бүдрээд сэтгэл санаагаар унаад байр хайхаа болиод одоо байгаа газрынхаа харьяа дунд сургуульд нь өгөхөөр шийд гаргасан. Эцсийн үр дүнд өөрийгөө л буруутгав, өөр мужид (байр хямд газар) ажиллаж болдоггүй байсан хүн үү чи гээд л дуусахгүй шүү дээ. Тэгсэн бол тэндээ явах ёстой сургуульд нь хүүхдээ үг дуугүй өгнө, илүү дутуу сургууль хайхгүй, ажлаас өгөх ажилчдын одоогийнхоос илүү том байранд хэд дахин хямд амьдраад одоо байранд үрж байгаа мөнгөнөөсөө ээж аавдаа илүүчлээд бла бла гээд дуусахгүй юм. 
Сургалт сайтай сургуульд өгөх нь бол миний санаа байсан, нөхөр мэдээж дэмжсэн. Охин үгнээс гарахгүй болохоор би гээч нь өөрийхөөрөө зүтгээд охиныгоо сэтгэл дундуур байгааг анзаарсангүй. Байр хайгаад бүтэлгүйтээд охиндоо харьяа сургуульд чинь явуулахаар боллоо гэхэд баярлаж байна гэж хөөрхий. Найз нараасаа холдохгүй нь гээд хөөрөөд, ээж ээ би хичээнээ, тэр сургуулийн хичээлийг дийлэхгүй бол яанаа гэж айж байсан гээд сэтгэл зүрхээ ээждээ бас уудалсан. Сургууль чухал ч сурч байгаа хүн нь өөрөө илүү хичээвэл болох байхаа гээд охиндоо найдсан. 

5 comments:

  1. Ижил асуудалтай.Том хүү дээрээ буцчих юм чинь гээд алдаа болгоныг хийсэн. Харин энэ удаад заавал энд л амьдарч энэ сургуульд оруулна гэж зорилготой зохион байгуулалттай үзсэн хэ хэ. Айлын ууган хүүхэд туршилтын туулай болчих юм даа хөөрхий.

    ReplyDelete
  2. Dundaj surguulias huuhed sain hicheellej chadval busdaas iluu tovoij garah magadlal iluu um shig sangadsan.

    ReplyDelete
  3. Хүүхэд дунд сургуульд орно гэдэг нээрээ их чухал шийдвэрлэх үе юмаа. Би уг нь яс бэлдүүлж байгаад төрийн өмчийн /төлбөргүй/ гэхдээ гайгүй сургалттай сургуульд оруулна гээд төлөвлөсөн байсын. Тэгсэн чинь бас өөр тийшээ явдаг ч юм билүү гэсэн санаа өвөрлөчихөөр охиноо тэгж тоогоор нүдүүлж байхаар өөрийнх нь дуртай урлаг уран сайхны юманд явуулмаар ч юм шиг бодогдоод. Хурдан нэг тийшээ шийдэхгүй бол хүүхдүүдийн асуудал эртнээс бодолтой байжийж л гайгүй сонголт хийдэг юм шиг байнаа.

    Охин нь өөрөө дуртай байгаам чинь дажгүй байхаа, бас японы зарим сургууль хүүхдийг хэтэрхий их шахаад стресстэй байдаг гэсэн тэр зартай сайн сургууль нь тийм ч юм билүү.

    ReplyDelete
  4. Yostoi 1 tolgoi uvtgusun asuudal bnaa :( Ohinoo odoo haana yamar suguulid oruulnaa. Endee baiuu? uur tishee yawhuu, bustahuu 3-n dund atsan shalaand l bna :) udahgui surguulid orloo. ternees hamaaraad tsagaan tolgoi aliig n zaahuu geed buun l asuudal bna doo gkkk

    ReplyDelete
  5. Би ч бас удахгүй ингэх байх даа

    ReplyDelete