Pages

Wednesday, May 8, 2013

Гэр бүл төлөвлөлт


Зориглоод ам бүлээ нэмчихэж чадахгүй өөрөө өөртөө шалтаг олоод хойшлуулаад л байх юмаа. Манай аав ээж нарын үед бол эрүүл мэндийн шалтгаангүй л бол хүүхэд олсон л бол гаргадаг байж, одоо үед хүсээгүй, гаргах үе биш гээд жирэмслэлтээ таслуулах боломж харьцангуй өндөр байна. Энд хүртэл эцэг эх нь үнэхээр гаргах боломж бололцоо хүсэл байхгүй бол тасалж өгдөг. Гэхдээ энэ талаар дурьдахгүй. 
Дээр үед сургууль цэцэрлэг харьцангуй найдвартай, төлбөр байхгүй, сургасан шиг сургаад өгдөг байж, одоо бол гайгүйхэн шиг боловсрол олгуулахын тулд хэдэн сарын цалингаа хурааж хуримтлуулж байж хүүхдийнхээ төлбөрт өгөх хэрэгтэй болсон. 
Би одоо болтол яагаад гэр бүлээ төлөвлөж чадахгүй байгаа шалтгаанаа энд бичмээр санагдаад. Өөрийгөө өмөөрчих гээд л хэхэ. Охиноо гаргаад 2 настай байхад нь анх энд ирсэн. Ирээд үнэхээр завгүй, дараагийн хүүхдийн тухай бодолгүй 4 жил ажилласан. Тийм их ачаалалтай ажиллаж байхад жирэмсэн болвол өөрөө ч ядрана, ажил маань ч урагшлахгүй, хүүхдээ ч зовооно гэж боддог байсан. Мэдээж нөхөр охин 2 маань байнга сэтгэл зүрхээрээ дэмжиж байж зорилгоо биелүүлсэн. Төгсөөд ажлын санал хүлээж авсан, татгалзалгүй ажиллаж эхлээд хуучин газраа үргэлжлүүлээд ажиллаж байгаа болохоор зориглоод дараагийн хүүхдээ төлөвлөсөн ч цацрагт идэвхт бодисын хор нөлөөнөөс айгаад төлөвлөгөөгөө хойшлуулсан. Удалгүй шинэ ажлын санал хүлээж авсан, шинээр ажилд оронгуутаа хүүхэд гаргаад суух нь намайг ажилд авсан газар болоод надад өөрт минь ямар ч ашиггүй байсан. Насаараа энэ газраа, энэ улсдаа ажиллахгүй тул байгуулсан гэрээгээ дуустал хичээж ажиллаад сурж мэдэх зүйлээ сураад авахыг илүүд үзсэн. Мэдээж энэ бүхнийг ганцаараа биш нөхөртэйгөө зөвлөлдөлгүй яахав. Гэтэл нас гэдэг юм чинь яваад, 2 талын аав ээж нар маань дараагийн хүүхэд нэхэж тэрийгээ үе үе цухуйлгаад ойрд бас энэ талаар их бодож байна. 
Нөхөр бид 2 бол хүүхдээ өөрсдөө бие дааж өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй бөгөөд охиноо ч гэсэн тэр дагуу өөрсдөө л өдий хүртэл нь харж бойжуулсан. Зориглоод яг одоо хүүхэд гаргалаа гэхэд 3 нас хүртлээ байнгын анхаарал халамж шаардана, тэр бүхнийг бүрэн гүйцэд өгч чадахгүй, хүүхэд өвдөнө хэнийгээ ажлаасаа чөлөө ав гэх билээ, байнга ажлаас чөлөө аваад байхаар яаж л сайхан байх билээ дээ, хүүхэд өвдсөн үед түр ч болтугай хараад өгчих хүн байхгүй тул үнэндээ энэ бүхнээс халшраад байна. Нутагтаа байсан бол аав ээж ах дүү нараа гуйгаад ганц 2 өдөр аргалуулна. Тэд нарыгаа энд авч ирж хүүхдээ харуулна гэвэл бүтэхгүй, тэд бас ажил амьдралтай улс шүү дээ. Аав ээж нарыхнаа хүсэлтийг харгалзаж үзээд энэ бүх бэрхшээлийг байхгүй гэж тооцоод нүдээ аньж байгаад хүүхэд гаргалаа гэхэд бидний л хүүхэд тул нөхөр бид 2 л хүүхдээ хүн болгож мэргэжил боловсрол эзэмштэл нь харж хандаж тэтгэж байх үүрэг хүлээнэ. Гэтэл одоо бидний байж байгаа царай одоо байгаа 3 ам бүлээсээ илүү гаргах хэмжээнд боломж бололцоо гаргаж чадахгүй л байна. Бид ч бас хүн л юм чинь зогсоо зайгүй ажиллаад ажилласнаа хүүхдэдээ зориулсан эргүүлэгт ормооргүй, амрах үедээ амраад, зугаалах үедээ зугаалаад, өөрийн хүсэл сонирхолдоо бас хөрөнгө оруулалт хиймээр байдаг. 
Ингээд бодохоор нээх хар амиа бодсон хариугүй амьтан ч юм шиг. Хэзээ ч билээ хэн ч билээ хүүхэд өөрөө өөрийнхөө хувь заяаг дагаж цаг нь болохоор төрдөг, төрчихөөд орчноо өөрчилж өөртөө тохируулдаг гэж хэлсэнийг санаад дараагийн хүүхэд төрөх газар, нөхцөл бололцоо нь бүрдээгүй юм байх гэж бодох үе гарах юм. Хүүхэдтэй болвол эргэлзэлгүй гаргана, гэхдээ гайхамшиг биш дээ хамгаалаад байхад олдохгүй байх магадлал нь өндөр л дөө. Энд байх үедээ гаргачих юмсан гэсэн хүслээр дүүрэн ч тохироо нь бүрдэхгүй нь хяслантай. 

8 comments:

  1. ug ni surguulia tugsuud heseg ajillatsan l yum bn shd. huuhdiin asuudliig hoishluulaad l bvl hoishlood l bn. bolohgui talaas ni bodood bhar ulam l ene bodoldoo bat itgene shuude. Ternii orond shine huuhedtei bolvol geed positive talaas ni bodvol zunduu shn zuiluud garj irne shd, Hamgiin naad zah ni gehed ohin chine duutei bolno, duugee hairlana, ger buld bayar bayasal avchirna geed l. heseg zuur l niigmiin maidralaas hundiirdiin bnlee. Bi bol chamaig hurdan daraagiinha huuhdiig garga gej l zuvlumuur bn;-) good luck

    ReplyDelete
  2. өө тэгээд ингэж байтал гэр бүл гэж нэг их хэвийн санагдаад, ядарч үхтлээ ажиллах нь ер нь утгагүй ч юм шиг санагдаад, бүхнээ хаяад нэг хэсэг пауз авмаар ч юм шиг, нэг шинэ юм үгүйлэгдээд ч байгаам шиг бодогдоод ирэхээрээ л шинэ хүнтэй болсон нь дээр санагдсан шд. маниус ямар олон төрөх биш. Би ч хэнэггүйтэж байгаад хүүгийнхээ дараа болчихсон, төрүүлэхээс өөр аргагүй юм чинь төрүүлсэн. одоо дэрсхэн хоёр юм байж л байна, заримдаа би хичээж байгаад одоо л болдог байж гэж хааяа боддог шд. хэхэ.

    ReplyDelete
  3. Тайвшир хө. Энүүгээр бүр одиноороо хүмүүс зөндөө байна ш дээ ккккк. Хоёр болно гурав болно гээд л... Гол нь өөдрөг л байна даа.

    Цаг нь болохоор ирнэ байх гээд л...

    ReplyDelete
  4. bi ch 2 xyyxdee oldloo geed l gargachixsan xyn, odoo 3 daxi deeree neg l ix tuluvludug xyn bolod bj bna daa. Daraa jil l geed bodool, ug ni bol anx yarij bsnaaraa bol udiid oi duxsun xyyxedtei suuj bx bsan yum daa, tegsen chini bas carier xuumuur sanagdaad...

    ReplyDelete
  5. Монголдоо хүрээд ирээч гэмээр санагдлаа. Яагаад гэхээр Японд байгаа зорилгыг чинь мэдэхгүй байгаа болохоор шүү сорри.
    Эмэгтэй хүн ер кариер хөөх, ажиллах тал дээр ихээ л мэрийлттэй байж амжилтанд хүрэх бололтой. Би заримдаа нэг зэрэг бүгдийг хийж чадаж байгаа ээжүүдийг хараад үнэхээр биширдэг. Хүүхэдтэй боллоо гээд ер ажрахгүйгээр бүгдийг хийж чаддаг хүмүүс байх юмаа.
    Би хүүгээ 1 жил л гэртээ харсан. Цэцэрлэгт 1 ойтойд нь өгсөн. Надад бол их боломжийн санагдсан. 2 хүртэл харах шаардлаггүй юм шиг санагдсан гэх үү дээ. Хүү маань анхнаасаа одоог хүртэл цэцэрлэгтээ маш дуртай байдаг болохоор тийм байж магадгүй. Итгэлийг минь алдаагүй хүүдээ маш их баярладаг.
    Бүх хүн эсэргүүцэж байхад миний хүү бид 2 чаднаа гэж урсгал сөрсөн хэрэг л дээ. Одоо дүүг нь гаргаад харин 1 ой хагас хүртэл нь харнаа гэж бодож байгаа. Хавар болонгуут цэцэрлэгт өгчихнө дөө.
    Эхнийх дээрээ ер нь нээх төлөвлөж байгаагүй. Одоо бол хэдэн сард төрөөд хэд хэдэн сард би юу юу хийж чадах вэ гэх мэтээр л бодох юм байна шүү дээ ккк. Яаасан их юм биччихвээ.

    ReplyDelete
  6. Хүүхэд харах тал дээр яг адил юм бна. Манай нөхөр бид 2 бас хүүхдээ хүнээр харуулна, өсгүүлнэ гэж толгойд багтдаггүй. тийм болоод ч хүүхэд гаргахгүй явсаар оройхон төрсөн. Нөхрөө сурч бхад 2 дахаа ойрхон гаргах уу сурахуу гэж жил гаран бодсын бн. Гаргах дээр санал нийлээд 2 Сар нь дөхөж бхад станц дэлбэрсийн бнашүү кк. Нөхөртэйгэ зэрэгцээд сурсан бол одоо ганц л хүүхэдтэй монголд ирээд яаж гарганаа гээд халшираад явж бх бсан даа. миний бодлоор эхний хүүхэд сургуульд ороод бие даацан бол гаргадаг цаг. Энэнээс цашилбал бүр холдоно. Холдоогүй дээр нь нэг юм бодсон нь дээр бхаа. хэрвээ дахиж гаргах төлөвлөгөөтэй л бол. Монголын цэцэрлэгт өгснөөс хойкүэнд яваад ядаж 2, 3 дөхчүүл учиртай даа.
    Одоо хүүхдүүдээ харахаар ойрхон гаргасан нь болж гэж боддог. эмэгтэй хүн карьэр хийж болох ч ар гэрээ үр хүүхдийнхээ асуудлыг аль болох амжуулдаг бх хэрэгтэй бха. би 20той, 20 гарантай бхдаа эхний хүүхдээ гаргадаг бж гэж дандаа боддогшднэ. Тэгсэн бол найзууд шигээ өсвөр насны томоо охинтой бхгүй юу гэж. Эхний хүүхдэн гаргаад л 2,3 дахиа төрүүлэх жил, интервалиа бодцон кк. Төлөвлөгөөгөө гаргаад тэрэндээ зохицуулж амьдарвал? Гэр бүл төлөвлөлт гэдэг чинь их чухал эд бдын бналээ. Нухацтай бодох төлөвлөх... эргэлзээд бгаа бол дараах 3 юмуу 5 жилд ажил хийвэл юунд хүрэх, хүүхэд гаргавал юу хожих вэ гээд давуу сул талыг нь жагсаагаад үзвэл?
    Ямар ч олон юм биччив

    ReplyDelete
  7. Өө гаргаа гарга. Хүүхэд хөөрхөн шдээ. Их юм бодоод л байвал бодогдоод л байна. Тэгээд ч хүүхэд цаанаасаа хүнс хоолтойгоо ирдэг юм гэсэн. Амьд хүн аргатай, яаж ийгээд болно шдээ хө. Уг нь хэсэг хугацаанд ажиллачихсан л юм байна даа, ажилдаа учир байдлаа хэлээд гэр бүлээ бодохгүй юу дөө. Ганц хүүхэд байтугай манай 2 надаас одоо дүү нэхээд байж суулгахгүй байна шд. Аль хэзээний дүү гаргаж өгөх өрөнд орчихсон л явж байна. Монголд очоод 3 дахь хүүхдийн талаар бодно доо.

    ReplyDelete
  8. Баярлалаа та хэддээ. Гарганаа гаргана, чухам хэзээ хэдийд хаана гэдгээ л шийдэж чадахгүй аймхай болчихож. Ойрхон гаргах л их зүгээр юм байна. Нэг ингээд завсарлага авчихаар зориглож чадахгүй болчихдог юм байна. Одоо гаргавал бие гайгүй, тээлт нь хэвийн байвал дарааллаад 2 хүүхэд гаргачихнаа.

    ReplyDelete